x

Сидни Кросби 2026 оны хоккейн ДАШТ-д оролцох Канадын шигшээ багт багтлаа

Довтлогч Сидни Кросби 2026 оны хоккейн ДАШТ-д оролцох Канадын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тухай тус багийн хэвлэлийн алба мэдээллээ.

Харин "Нью-Йорк Айлендерс" багийн довтлогч Мэтью Барзал гэмтлийн улмаас тус тэмцээнд оролцох боломжгүй болжээ.

Хоккейн ДАШТ энэ сарын 15-31-ний өдрүүдэд Швейцарт болно. Канадын шигшээ баг Швед, Итали, Дани, Чех, Словак, Норвег, Словенийн шигшээ багуудтай хамт нэг хэсэгт орсон байна.

Өдгөө 38 настай С.Кросби 2005 онд драфтын нэг номероор сонгогдож, Үндэсний хоккейн лигийн “Питтсбург” багт ирснээсээ хойш өнөөг хүртэл тус багт тоглож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Стэнлийн цомыг /2009, 2016, 2017/ гурван удаа хүртэж, хоёр удаа шилдэг довтлогчоор шалгарч, 2007 ба 2014 онд лигийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорч, 2010 ба 2017 онуудад улирлын шилдэг мэргэн бууч, 2016 ба 2017 онуудад плей-оффын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч байв.

Харин Канадын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2010 ба 2014 онуудад Олимпын аварга болсноос гадна ДАШТ /2015/, Дэлхийн цом /2016/, Дөрвөн үндэстний тэмцээнд /2025/ түрүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top