x

Хөлбөмбөгийн Үндэсний дээд лигийн 12-р тойргийн тоглолтууд боллоо

Монголын хөлбөмбөгийн холбооны Үндэсний “Дээд лиг”-ийн тэмцээний 2025/26 оны улирлын тоглолтууд тун сонирхолтой шатандаа үргэлжилж байна. Тэмцээний 12-р тойрогт тэргүүлэгчид оноо алдаж, хүснэгтийн 3, 4-р байрт адил оноотой жагсаж багууд учраа таарсан гээд тун өрсөлдөөнтэй тоглолтууд боллоо.

“ВЕСТЕРН” БАГ ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС ОНОО САЛГАВ

Энэ нээлтийн тоглолт хүснэгтийг тэргүүлэгч “Централ Сталлионс” болон 6-р байрт бичигдэж байсан “Вестерн” багуудын хооронд боллоо. “Дээд лиг”-т эхний жилээ тоглож буй “Вестерн” багаас эхний гоолыг О.Одбаярын дамжуулалтаар Б.Бат-Од оруулж, тооны харьцааг нээсэн нь багтаа 1 оноо авчирсан үнэ цэнтэй гоол байлаа. 

Өнгөрсөн өвлийн солилцооны цонхоор “Дэрэн” багаас ирсэн Б.Бат-Од шинэ багийнхаа төлөө оруулсан эхний гоол нь энэ юм. Шигшээ багийн домгуудын нэг, гавьяат тамирчин Б.Буман-Учралын хүү тэрээр “Вестерн” багт ирээд бүх тоглолтууддаа бүтэн 90 минут тоглож байгаа бөгөөд тоглолтоос тоглолтод багтаа дасан зохицсоор байна. 

“Централ Сталлионс” багийн хувьд хаврын тойрог эхэлснээс хойш анх удаа гарааны бүрэлдэхүүндээ гадны тоглогчгүй тоглосноороо онцлогтой байлаа. Эхний үед 1:0-ээр хожигдсон тэд 2-р хагасын өмнө Т.Нишио, К.Лукас нарыг солилцоогоор оруулсан нь шууд үр дүнгээ өглөө. Т.Нишиогийн цохилтыг хаалгач хаасныг нь К.Лукас нэмж, 48 дэх минутад тэнцээний гоолыг оруулсан. 

Тоглолтын төгсгөлд “Сталлионс” багаас Х.Тайванхүү улаан хуудас авч, баг нь хүн дутуу үлдсэн бөгөөд “Вестерн” багийн хамгаалалт ч нягт байснаар дахин гоол алдалгүй дуусгаж, багууд оноо хуваалаа. Ингэснээр “Централ Сталлионс” 11 тоглолтын дараа 29 оноотой боллоо. 

Энэ тойргийн гол шуугианыг тарьсан С.Буд дасгалжуулагчтай “Вестерн” багийн хувьд энэ тоглолтод хамгаалалтаа маш сайн бэлдэж орж ирсэн байлаа. Багийн ахлагч Д.Батболд хуудасны торгуультай, төвийн хамгаалагч А.Амарболд гэмтэлтэй гээд өмнөх тоглолтын гараанаас 5 тоглогч нь өөрчлөгдсөн ч маш чухал 1 оноог авч чадлаа. Мөн хаалгач Б.Бумбаяр энэ тоглолтын гол баатар байсныг онцлох хэрэгтэй. “Вестерн”  хаврын тойрог эхлээд “Хантерс” болон “Сталлионс” гэсэн дээрээ бичигдэж байгаа 2 багтай тэнцсэн. Ингэснээр маш хэрэгтэй 2 оноог авахын зэрэгцээ лигийн тэмцээний өрсөлдөөнд өөр нэгэн өнгө нэмж байна. 

“ХАНГАРЬД” 3-Р БАЙРЫГ АВЛАА

Энэ тойргийн онцлох тоглолт адил 23 оноотой байсан “Хангарьд”, “Дэрэн” багуудын 3-р байрын төлөөх маш чухал тоглолт байлаа. Хожсон нь 3-р байрыг авахаас гадна дээд талын 2 багтайгаа оноо ойртож ирэх чухал тоглолт байсан юм. Түүнчлэн мэргэн буучдын жагсаалтыг адил 11 гоолтой тэргүүлж байсан З.Тэмүүлэн (Хангарьд), Б.Өсөх-Ирээдүй (Дэрэн) гэсэн шилдэг довтлогчид хоорондоо тулсан нь тоглолтыг улам сонирхолтой болгосон. Тэр ч утгаараа энэ тойргийн хамгийн олон үзэгчтэй тоглолт болсон юм.  

Эхний үед “Хангарьд”-аас солилцоогоор орж ирсэн Г.Буяннэмэх шинэ багийнхаа төлөөх эхний гоолоо оруулж тооны харьцааг нээсэн. Тэгвэл “Дэрэн”-гээс төвийн хамгаалагч Г.Дөлгөөн ердөө 2 минутын дараа тэнцүүлж чадсан юм. Г.Дөлгөөн хаврын тойрог эхлээд 3 тоглолтод 2 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгөөд байна.

Тоглолтын 2-р хагасын өмнө “Хангарьд”-ын дасгалжуулагч Ч.Мөнхбат солилцоогоор довтлогч А.Содмөнхийг оруулсан нь тоглолтыг шийдсэн чухал үйл явдал боллоо. Тэрээр 79 дэх минутад Жо Хүбинийн хөндлөн дамжуулалтаар хаалганд мөргөж, багтаа хожил авчирсан гоолыг оруулсан юм. Ингэснээр А.Содмөнх гоолын буухиагаа үргэлжлүүлж, “Хангарьд” багтай нэгдээд эхний 4 тоглолтдоо дараалан гоол оруулсан онцлох үзүүлэлтийг гаргалаа. Тус баг өвлийн солилцооны цонхоор ямар ашигтай наймаа хийсэн бэ гэдгээ ийнхүү тоглолтоос тоглолтод харуулсаар байна. 

“Хангарьд”-ын хувьд төвийн хамгаалагч П.Баярцэнгэл, З.Али, хагас хамгаалагч Т.Масаёоши нарын гарааны чухал тоглогчид нь гэмтэж, талбайг орхисон ч багаараа маш нягт хамгаалж, хүнд тоглолтын эцэст хүчтэй өрсөлдөгчөөсөө бүтэн 3 оноо авч чадлаа. Ийнхүү лигийн 4 удаагийн аварга “Хангарьд” баг тоглолтын тоогоор илүү боловч лигийг тэргүүлэгч багуудаас ердөө 3 оноо дутуу болж байна. 

“УЛААНБААТАР” БАГ ЛИГИЙГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хүснэгтийн дэд байрт жагсаж байсан “Улаанбаатар” баг энэ тойрогт “Улаангом Сити” багийг хожвол хүснэгтийг тэргүүлэх нөхцөл үүсээд байсан. Учир нь 2 онооны илүүтэй дээр нь бичигдэж байсан “Централ Сталлионс” баг өмнөх өдөр нь тэнцээд байсан учраас тэд заавал хожих даалгавартай талбайд гарсан. Энэ боломжийг ч “Улаанбаатар” баг алдалгүй  7:1 харьцаатай яллаа. 

Энэ тоглолтод А.Тэмүүжин онцлох тоглолтыг үзүүлж, 2 гоол оруулахын зэрэгцээ 2 гоолын дамжуулалт өгч, багийнхаа хожилд голлох үүрэгтэй байлаа. Мөн түүний төрсөн дүү А.Бат-Эрдэнэ ердөө 3 хоногийн өмнө 16 нас хүрсэн бөгөөд энэ тоглолтод солилцоогоор талбайд гарч, Дээд лигийн анхны тоглолтдоо оролцлоо. Монголын хөлбөмбөгийн холбооны дүрмийн дагуу 16 нас хүрсэн тоглогч “Дээд лиг”-ийн тоглолтод оролцох эрхтэй байдаг. Энэ дүрэм хэрэгжиж эхэлснээс хойшхи хамгийн залуудаа лигийн талбайд гарсан тоглогч А.Бат-Эрдэнэ боллоо.  

Түүнчлэн “Улаанбаатар” багийн төлөөх эхний тоглолтдоо оролцсон З.Лхагваа 2 гоол оруулсан юм. Нийслэлчүүд ийнхүү 11 тоглолтын дараах байдлаар “Централ Сталлионс” багтай адил 29 оноотой боллоо. Эхний тойрогт багууд хоорондын тоглолтдоо тэнцсэн учраас гоолын зөрүүгээрээ “Улаанбаатар” баг хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Тэд +43 бөмбөгний үзүүлэлттэй байгаа нь бүх багийг тэргүүлэх үзүүлэлт юм. Харин “Сталлионс” багийн бөмбөгний зөрүү +30 байна. 

“Дээд лиг”-ийн тэмцээний урт улиралд багууд тоглогчдынхоо амралт, ачааллыг зохицуулах нь маш чухал байдаг. Тийм ч учраас “Улаанбаатар” баг энэ өдөр өмнөх тоглолтынхоо гарааны 7 тоглогчийг өөрчилж тоглолоо. Тэд дараагийн тойрогт хүснэгтийн 3-р байрт бичигдэж байгаа “Хангарьд” багтай маш чухал тоглолтыг хийх юм. Мөн энэ тойргийн үлдсэн 4 тоглолтоо эхний 5 байрт жагсаж байгаа бусад 4 багтайгаа хийх чангахан хуваарьтай байгаа юм. 

 

“ХАНТЕРС” ЭХНИЙ ДӨРӨВТ ОРЖ ЧАДАХ УУ?

Энэ тойргийг хааж, “Хоромхон”, “Хантерс” багууд тоглолоо. Багууд 1-р тойргийн тоглолтоо энэ 4-р сард нөхөж хийхэд “Хантерс” 5:0 харьцаатай хожиж байсан. Тэд энэ удаад ч дахин 5 гоол оруулж, 5:2 харьцаатай хожлоо. 

Тоглолтын гол баатар “Хантерс” багийн жигүүрийн довтлогч Мин Ки-Тэ байлаа. Тэрээр энэ тоглолтод 3 гоол оруулж хеттрик хийсэн юм. Мин Ки-Тэгийн хувьд “Хоромхон” багийн эсрэг энэ улирал 2 тоглохдоо 5 гоол бүртгүүллээ. Багтаа нэгдээд 4 тоглолтод нийт 6 гоол оруулсан сайн үзүүлэлттэй байна. 

БНСУ-ын мэргэжилтэн Мо Жон Ил дасгалжуулагчтай “Хантерс” баг ийнхүү хүснэгтийн 5-р байраа бататгаж, 12 тоглолтын дараа 18 оноотой болж байна. Тэд дээр бичигдэж байгаа “Дэрэн” баг энэ тойрогт хожигдсон учраас онооны зөрүү ердөө 5 болон ойртож байна. “Хантерс” хэдийгээр 1 тоглолт илүү хийсэн ч оноогоор гүйцэж, эхний дөрөвт багтах боломж бүрэн бий. Түүнчлэн ирэх долоо хоногт “Хантерс”, “Дэрэн” багууд хоорондоо учраа тааран тоглох бөгөөд тус тойргийн хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг байх болно. 

Дээд лигийн багууд одоогоор 11-12 тоглолт хийгээд байгаа бөгөөд тус бүр 16 тоглолт хийсний дараа энэ тойрог өндөрлөнө. Улмаар эхний 4 баг хоорондоо 2 тойрог, сүүлийн 5 хоорондоо 1 тойрог өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар марафоны гүйгчдэд энгэрийн дугаар олгож байна 25 мин Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг 40 мин Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч нарт гох дэгээ болдог заалтуудыг авч хаях хэрэгтэй 54 мин Шадар сайд Н.Номтойбаяр Багануур дүүрэгт ажиллаж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилттэй танилцлаа 1 цаг 1 мин Хөлбөмбөгийн Үндэсний дээд лигийн 12-р тойргийн тоглолтууд боллоо 1 цаг 3 мин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д төрийн айлчлал хийнэ 1 цаг 5 мин Шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно 1 цаг 6 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас дэлхийн зах зээлд 1 тэрбум баррель газрын тосны хомсдол үүсжээ 2 цаг 45 мин С.Билгүүн шатрын бодлого бодолтын анхны их мастер боллоо 2 цаг 46 мин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо 2 цаг 52 мин Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөр үерийн эрсдэлийг бууруулах төслүүдийг хэлэлцэв 2 цаг 59 мин Д.Трамп: Ираны баяжуулсан ураныг АНУ-ын Сансрын хүчин хянаж байна 3 цаг 0 мин "Идэвхтэй насжилт-дасгал, хөдөлгөөн" аян эхэллээ 3 цаг 1 мин С.Баярцогт V/S Я.Содбаатар 4 цаг 17 мин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 бага хурлын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа 4 цаг 54 мин “Оюутолгой” ХХК ус бохирдуулсны төлбөрөө нөхөж төлөхөөр боллоо 4 цаг 55 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 4 цаг 56 мин Тавдугаар сарын 11-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цаг 57 мин Пакистанд террорист халдлага гарч, 15 цагдаа амиа алдлаа 4 цаг 58 мин “Барселона” баг “Реал Мадрид”-ыг хожиж, Испанийн аварга боллоо 5 цаг 1 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн...
Top