x

Астанагийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ

Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”-ын тэмцээн Казахстаны Астана хотод өнөөдөр эхэлнэ.

“Барыс Их дуулга”-д 36 орны эрэгтэй 174, эмэгтэй 121, нийт 295 тамирчин оролцох мэдүүлэг өгч, сугалаанд оролцжээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болно. Монгол Улсаас дээрх таван жинд найман бөх зодоглох юм.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат “С” хэсэгт эхний тойрогт Казахстаны Сунггат Нурлатулитай, 66 кг-д Б.Эрхэмбаяр “D” хэсэгт Узбекистаны Абдурахим Нутфоллоевтой барилдахаар сугалаа таарлаа.

Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Ж.Анударь жингийнхээ бүх жүдочийг тэргүүлэн барилдаж байна. Тэрбээр эхний тойрогт хийлж, 2-р тойрогт Энэтхэг, Казахстаны бөхчүүдийн ялсантай нь барилдана. Харин Г.Наранцэцэг “С” хэсгийг тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлэв. 2-р тойрогт Испани, Словакийн ялсантай барилдана. 52 кг-д М.Нандин-Эрдэнэ мөн жингийнхээ жүдочдыг тэргүүлсэн бөгөөд 2-р тойрогт эзэн орны бөх Мурадимова Айшабибитэй барилдана. Харин Ц.Гал-Од “D” хэсэгт багтаж, эхний тойрогт эзэн орны бөх Сарсенова Меруейрттай таарлаа. 57 кг-д өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар хоёрдугаар тойрогт Францын Файза Мокдартай, Т.Ариунзаяа “С” хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Италийн шилдэг бөх Вероника Тониолотой таарлаа.

“Барыс Их дуулга”-ын медалийн төлөөх барилдааныг С1 телевиз 19:50 цагаас шууд дамжуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top