x

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт энэ сарын 23-нд болно

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/396 дугаар захирамжаар “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулна.

11 дэх удаагийн марафонд 46 мянган гаруй хүн бүртгүүлсэн нь өмнөх оныхоос даруй 16 мянгаар илүү гэсэн үг. Энэ жил хагас болон бүтэн марафоны замыг албан ёсоор хэмжин баталгаажуулж, Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос 2030 хүртэлх хугацаатай олон улсын хэмжилтийн В ангиллын сертификат олгосноороо онцлогтой. Мөн энэ жил анх удаа Лондон, Берлиний марафонд ашигладаг Германд үйлдвэрлэсэн хурд, цаг хэмжих  "Race result Ubidium" төхөөрөмжийг нэвтрүүлж байгаа аж.

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн оролцогчдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан 1.5 км болон 5.0 км зайн гүйлтийн энгэрийн дугаарыг маргааш 10:00 цагаас эхлэн нийслэл болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодоор олгох юм. Оролцогчид дүүрэг харгалзахгүйгээр өөрт ойр байрлах Биеийн тамир, спортын хороогоор дамжуулан энгэрийн дугаараа авах боломжтой. 

Марафоны үеэр ус, тэжээл, анхан шатны тусламжийн тус бүр таван цэг, бие засах дөрвөн газар байгуулахаар төлөвлөсөн байна.

Улаанбаатар марафон” энэ сарын 23-ны 09:00 цагт эхэлнэ.  

42.195 км

Д.Сүхбаатарын талбай-Бөхийн өргөө-Зүүн 4 зам-Нарантуул зах-Өгөөмөр зах-157-р сургууль-Амгалан өртөө-“Дүнжингарав” худалдааны төв-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хүннү 2222-Гэрлүг-ИМарт-Олимпын гүүр-Үндэсний соёл амралтын хүрээлэн-Гадаад харилцааны яам-Д.Сүхбаатарын талбай (Энэ зайд гүйгчид Гадаад харилцааны яамны уулзвараар 2-р тойргоо эхлүүлнэ.)

21.095 км

Д.Сүхбаатарын талбай-Бөхийн өргөө-Зүүн 4 зам-Нарантуул зах-Өгөөмөр зах-157-р сургууль-Амгалан өртөө-Их Монгол төв-“Дүнжингарав” худалдааны төв-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хүннү 2222-Гэрлүг-ИМарт-Олимпын гүүр-Үндэсний соёл амралтын хүрээлэн-Д.Сүхбаатарын талбай

10 км

Д.Сүхбаатарын талбай-Бөхийн өргөө-Зүүн 4 зам-Нарантуул зах-Өгөөмөр зах-Нүхэн гарц-Их Монгол төв-“Дүнжингарав” худалдааны төв-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хүннү 2222-Гэрлүг-ИМарт-Олимпын гүүр-Үндэсний соёл амралтын хүрээлэн-Д.Сүхбаатарын талбай

5 км

Д.Сүхбаатарын талбай-“Улаанбаатар” зочид буудал-МУБИС-СЭЗИС-Бөхийн өргөө-Сансар ИМарт-БНХАУ-ын Элчин сайдын яам-МУИС-“Чингис хаан” музей-Зоос гоёл-“Ард” кино театр-“Цэцэг” төв-Blue Sky-Д.Сүхбаатарын талбай

1.5 км

“Чингис хаан” музей-МУИС-ШУТИС-МУБИС-Blue Sky-Д.Сүхбаатарын талбай

Харин тусгай олимпын төрөл болох 500 метр, 800 метрийн гүйлтэд оролцогчид төлбөрийн хураамж төлөхгүйгээр оролцох юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top