x

Нийслэлийн МАН-ын ойд зориулсан барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

Нийслэлийн МАН-ыг үүсгэн байгуулсны түүхт 101 жилийн ойд зориулсан аварга цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо.

2001 оноос эхлэлтэй тус барилдааныг анх Иргэний нисэхийн ерөнхий газраас санаачлан зохион байгуулж байсан түүхтэй. Тэгвэл өнгөрсөн жилээс нийслэлийн МАН-аас зохион байгуулахаар болсон бөгөөд цаашид уламжлал болгоно гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.

Энэхүү барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай түрүүллээ.

Тэрбээр аварга цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх барилдаанд 2017 онд аймгийн арслан цолтойдоо анх түрүүлж байсан. Тэгвэл есөн жилийн дараа аварга цолтойдоо дахин түрүүллээ. Аваргын хувьд бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд 41 дэхээ түрүүлж байгаа нь энэ юм.

Харин Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэсэн бөгөөд тэрбээр Бөхийн өргөөнд 23 дахиа үзүүрлэлээ. Зааны хувьд хамгийн сүүлд 2025 оны тавдугаар сарын 25-нд зохион байгуулсан хүчит арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд түрүүлж байв. Түүнээс хойш Бөхийн өргөөнд түрүүлж чадаагүй байгаа юм.

Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдааны их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл, Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо “Завхан Даян” дэвжээний бөх, начин Т.Дүгэрдорж нар шалгарлаа. Дунд шөвөгт улсын арслан Б.Орхонбаяр, заан Д.Хүдэрбулга, аймгийн арслан Н.Намнансүрэн, М.Баяржавхлан нар үлдэв.

Зохион байгуулагчдын зүгээс хүрэлцэн ирсэн аваргууддаа хүндэтгэл илэрхийлсэн бол Ч.Бээжин аваргын нэрэмжит уламжлалт шагналыг түүний үр хүүхдүүдээс нь улсын заан М.Лхагвагэрэлд гардуулжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top