x

ДЭМБ-аас эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын чиглэлээр сургалт зохион байгуулж байна

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн мэргэжилтнүүд “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд эрсдэлд суурилсан арга барил ашиглах” нь сургалтыг зохицуулалтын үйл ажиллагаанд оролцогчдод энэ сарын 22-24-нд зохион байгуулж байна.

​Энэхүү сургалт нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас ДЭМБ-ын Эмийн зохицуулалтын үйл ажиллагааны жишиг тогтоох албан ёсны үнэлгээг хийлгэх бэлтгэл ажлыг хангах, эм зүйн салбарын зохицуулалтыг олон улсын түвшинд хүргэх, чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр сургалтын нээлтэд оролцож, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, чанарын хяналтын лабораторийг хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, иргэдийн хэрэглэж буй эмийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд үргэлж дэмжин, хамтран ажиллаж байгаад ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Соккоро Эскаланте болон сургалтыг зохион байгуулж буй багийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Мөн ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Соккоро Эскаланте, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад хамтран ажиллаж, Эмийн чанарын хяналтын лабораторийг бүрэн шинэчлэх ажлыг хэрэгжүүлж байгаа талаар онцлов.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар 2021 оноос үйл ажиллагаа явуулж улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын Эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр санаачилж буй бүхий л үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэв.

Уг сургалтаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчдад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд эрсдэлд суурилсан арга барилыг хэрхэн ашиглах, эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын байгууллагын хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулж үнэлэхэд зөвлөмж өгөх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 20 цаг 18 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 20 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 20 цаг 27 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 21 цаг 28 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 23 цаг 12 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 23 цаг 39 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 23 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top