x

“Бавариа” баг Германы аварга шалгаруулах тэмцээнд 35 дахь удаагаа түрүүллээ

“Бавариа” баг ням гарагт “Штутгарт”-ыг 4:2 харьцаагаар хожсоноор Герман улсын аварга шалгаруулах тэмцээнд 35 дахь удаагаа түрүүллээ.

30 тойргийн дараах байдлаар баваричууд 79 оноо авч, хоёрдугаарт бичигдэж буй Дортмундын “Боруссиа” багаас 15 оноогоор хол тасарснаар тэмцээн дуусахаас дөрвөн тойргийн өмнө ийнхүү аваргалж байна.

Түүнээс гадна, Бельгийн дасгалжуулагч Венсан Компани-гийн удирдсан тус баг Германы АШТ дуусахаас 5 тойргийн өмнө “Санкт-Паули” багийн талбайд хийсэн тоглолтын үеэр таван бөмбөг оруулснаар энэ улиралд оруулсан гоолын тоо нь 105 болж, 1971/72 оны улиралд 101 гоол оруулсан дээд амжилтаа шинэчилсэн юм. Энэ удаад “Штутгарт”-ын хаалганд 4 бөмбөг оруулснаар гоолын тоо 109-д хүрлээ. Энэ улиралд зөвхөн “Аугсбург” баг л мюнхенчүүдийг хожсон байна. Баваричууд одоогоор 30 тоглолтод 25 хожиж, 109 гоол оруулж, 29 гоол алдаад байгаа нь том амжилт юм.

УАШТ-нд 4 тоглолтын өмнө түрүүлснээс гадна дахиад хоёр том амжилтад хүрэх боломж Мюнхений багт бий. Эхнийх нь, клубийн түүхэнд гурав дахь удаагаа требл хийж, УАШТ, Германы цом, Аваргуудын лигт түрүүлэх явдал юм.

Нөгөөтэйгүүр, нэг улиралд оруулсан гоолын тоогоор дэлхийн дээд амжилт тогтоох боломж бий. Одоогоор “Реал Мадрид” баг 2012 онд Испанийн АШТ-ний нэг улирлын 38 тоглолтод 121 гоол, 1930/31 оны улиралд “Астон Вилла” баг 42 тоглолтод 128 гоол оруулсан нь дээд амжилт юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top