x

Чөлөөт бөхийн Азийн аваргаас Э.Даваанасан алт, хоёр бөх хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн медальтнууд өчигдөр тодорлоо. Манай улсаас дээрх таван жингээс гуравт нь медаль хүртэв. Тодруулбал, 55 кг-д залуу мастер О.Ариунзаяа хүрэл медалийн төлөөх барилдаанд Солонгосын бөхийг ялснаар шагналын тавцанд зогсох эрхтэй боллоо. Түүний хувьд ААШТ-д анх удаа оролцохдоо хүрэл медальтан болж байгаа нь энэ. Монголын тамирчдын медалийн салхийг хагалсан түүний араас 59 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа хүрлийн төлөө барилдсан ч Энэтхэгийн бөхөд ялагдсанаар V байр эзлэв.

Тэгвэл ДАШТ-ий мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа хүрлийн төлөөх барилдаанд Казахстаны домогт бөх, “Бээжин-2008” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга Елена Шалыгинаг буулгаж авснаар ээлжит медалиа гардлаа. Түүний хувьд ААШТ-ээс зургаа дахь медалиа гардсан бөгөөд нэг мөнгө, таван хүрэл меадльтай болж байна.

Харин 76 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Даваанасан түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр шигшээ барилдаанд эзэн орны бөх, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медаль, ААШТ-ий гурван алт, гурван мөнгөн медальт, Азийн наадмын аварга Айпери Медет Кызыг 4:2-оор буулган авснаар Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монголын 10 дахь эмэгтэй тамирчин болов. Түүнчлэн ААШТ-ээс манай эмэгтэйчүүдийн 11 дэх алтан медалийг эх орондоо авчирлаа. Мөн тэрбээр ААШТ-ээс гурван медальтай болж байна. Өмнө нь 2022, 2023 онд дараалан хүрэл медаль хүртээд байсан юм. Ийнхүү чөлөөт бөхийн эмэгтэйчүүд Монголын төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа Бишкекийн тэнгэрт гурвантаа мандуулав.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн эмэгтэй тамирчдыг танилцуулъя.

2003 он: Олон улсын хэмжээний мастер Н.Отгонжаргал алт

2004, 2007 он: Гавьяат тамирчин Ц.Энхжаргал алт

2013 он: Гавьяат тамирчин О.Насанбурмаа

2016 он: Гавьяат тамирчин О.Бурмаа

2016 он: Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг

2017 он: Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг

2018 он: Гавьяат тамирчин П.Орхон

2021 он: Олон улсын хэмжээний мастер М.Дөлгөөн

2021 он: Олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг

2026 он: Олон улсын хэмжээний мастер Э.Даваанасан


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top