x

Аваргуудын лиг: "Бавариа" баг "Реал"-ыг 2:1 харьцаагаар хожлоо

Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймын эхний тоглолтод Германы “Бавариа” баг Испанийн “Реал” багийг 2:1 харьцаагаар хожлоо.

Мадрид хотын "Сантьяго Бернабеу" цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтод Луис Диас (41 дэх минут), Харри Кейн (46) нар гоол оруулсан бол “Реал”-ын Килиан Мбаппе 74 дэх минутанд хариу гоол хийв. Ийнхүү баваричууд Аваргуудын лигт 2012 оноос хойш анх удаагаа “Реал”-ыг буулган авлаа. Тухайн үед Мюнхений баг хагас шигшээгийн эхний тоглолтод 2:1-ээр хожсон боловч хариу тоглолтод 1:2-оор хожигдож, торгуулийн цохилтоор /3:1/ финалд шалгарч байжээ.

Ташрамд дурдахад, энэ удаад “Бавариа”-гийн хаалгач Мануэл Нойер Аваргуудын лигийн тэмцээнд нэг багийн гарааны бүрэлдэхүүнд 136 дахь удаагаа гарснаар уг үзүүлэлтээр Лионел Месситэй зэрэгцжээ. Испанийн хаалгач Икер Касильяс хамгийн олон удаа буюу 149 удаа гарааны бүрэлдэхүүнд багтсан байна.

Аваргуудын лигийн тэмцээний өөр нэгэн тоглолтод Английн “Арсенал” баг Португалын “Спортинг”-ийг 1:0 харьцаагаар хожсон байна. Тоглолтын II үеийн нэмэлт цагт Кай Хаверц цорын ганц гоолыг оруулжээ.

Хариу тоглолтууд 15-ны өдөр Мюнхен, Лондон хотуудад болно.

Аваргуудын лигийн тэмцээн бол Европын клубүүдийн дунд болдог хамгийн гол тэмцээн юм. Өнгөрсөн улиралд Францын “Пари Сен-Жермен” баг түрүүлсэн бол "Реал" хамгийн олон удаа буюу 15 удаа аваргалсан байна.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top