x

Азийн аварга: Х.Билгүүнсайхан финалд шалгарч, М.Намуун хүрэл медаль хүртлээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын “Аса арена”-д болж буй боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаанууд өнөөдрөөс эхэллээ.

Манай улсаас хагас шигшээд таван тамирчин шалгарч үлдсэнээс хоёр нь мөнгөн медалийн тулаанаа өнөөдөр хийв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер М.Намуун Энэтхэгийн Прияа Прияатай тулалдаж, хажуугийн шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр буюу 0:5-аар ялагдсанаар хүрэл медаль хүртэж байна.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 55 кг-д олон улсын хэмжээний мастер Х.Билгүүнсайхан дэлхийн аварга, Казахстаны шилдэг боксчин Махмуд Сабырханыг хажуугийн шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр буулган авснаар финалд өрсөлдөх эрхтэй боллоо.

Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 25 орны 240 гаруй боксчин тулалдаж буй. Тэгвэл хагас шигшээд Энэтхэгийн 16, Казахстаны 13, Узбекистаны 11, Хятадын 8, Монголын 5, Тайланд, Япон, Тайванийн тус бүр 4, Хойд Солонгос, Тажикстан, Йорданы тус бүр 3, Солонгосын 2, Филиппин, Туркменистаны тус бүр 1 тамирчин шалгараад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top