x

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг цахим шийдэл нэвтрүүлж, ЭМЯ-наас талархал хүлээлээ

Үйлчлүүлэгч иргэдийн цаг хугацааг хэмнэсэн, иргэн төвтэй үйлчилгээ үзүүлж байгааг үнэлэн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олонд ЭМЯ-наас Талархал гардуулжээ.

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг манлайлан цахим шийдлийг анхлан нэвтрүүлж, эмнэлгийн дараалал, хүлээгдлийг бодитойгоор бууруулж, эмнэлгийн цаг товлох үйлчилгээ 18000119-д холбогдож цахим дэвшлийг нэвтрүүлээд байгаа юм.

Улаанбаатар хотод зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөө”-ний үеэр төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн үйлчилгээг ил тод, шуурхай болгоход үнэтэй хувь нэмэр оруулж буйг ийнхүү сайшаажээ.

Баянхонгор аймаг 2025 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласан. Нэрлэсэн жилийн хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилтын хүрээнд 79 ажлыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран хэрэгжүүлсэн байна.

Мөн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийг улсын төсвийн 9.5 тэрбумын төсөвт өртгөөр барьж байгуулан, улсын жишиг байдлаар тохижуулахад орон нутгийн төсвөөс 3 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, нэн хэрэгцээтэй тавилга эд хогшил, багаж тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулжээ.

Амбулаторийн ачааллыг тэнцвэржүүлж, иргэд үйлчилгээ авахдаа гурван шатлалтай бүртгэлд хамрагддаг байсныг хоёр шатлалтай болгож, цахим үйлчилгээг мөн сайжруулсан байна. Амбулаторийн эмчийн цаг товлолт үйлчилгээг иргэн өөрөө ирэхгүйгээр 18000119 дугаарт холбогдож, амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарт үзүүлэх цаг авах боломж бүрдэж, үйлчлүүлэгчид хүлээгдэл ихтэй байдаг мэдрэл, дотрын кабинетын тоог нэмэгдүүлжээ.

Мөн лабораторийн тусламж үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийн аппарат анализаторуудыг нэвтрүүлж, шинжилгээний төрөл үзүүлэлтүүдийг нэмсэн төдийгүй лабораторийн тусламж үйлчилгээний шинжилгээ хүлээгддэг, яаралтай шинжилгээний үед дуудагддаг байсныг өөрчилж, эмч лаборантуудыг 08-17 цаг, 17-24 цаг хүртэл 2 ээлжээр ажиллуулдаг болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Robert Alfred (194.107.160.193)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 04 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top