x

Хөвсгөл аймагт түргэн тусламжийн жолооч нарыг чадваржуулах сургалт боллоо

Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмч нар, АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны “Иргэн-цэргийн харилцааны дэмжлэгийн бүлэг”-ийн медикүүд, аймгийн Замын цагдаагийн тасагтай хамтран Хөвсгөл аймгийн сум өрх, аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн жолооч нарыг чадваржуулах сургалтад хамрууллаа.

Хөдөө орон нутагт алсын дуудлагад явах үед жолооч бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс эмчтэй зэрэгцээд жолооч нарыг сургах нь өндөр ач холбогдолтой учраас анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, мэдээллийг зохион байгуулж байна гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр хэллээ.

Сургалтаар эмнэлгийн халдварын сэргийлэлт, хяналт, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадамж, алсын түргэн тусламжийн бэлэн байдал, автомашины техникийн бэлэн байдал, үйлчлүүлэгчийн аюулгүй тээвэрлэлт, автомашин дах эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт аюулгүй ажиллагаа, осол гэмтлийн үеийн тээвэрлэлт зэргээр онолын болон дадлага сургуулилт хосолсон сургалтыг зохион байгууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top