x

Бернарду Силва "Манчестер Сити" багаас явахаар болжээ

Английн “Манчестер Сити” багт тоглодог Португалын хөлбөмбөгчин Бернарду Силва 2025/26 оны улирлын төгсгөлөөр тус багаас явах гэж байгаа тухай “МанСити”-гийн туслах дасгалжуулагч Пепейн Лейндерс мэдээллээ.

Өмнө нь энэ тухай инсайдер мэдээлэгч Фабрицио Романо нийгмийн Х сүлжээний хуудсандаа мэдээлэхдээ “өдгөө 31 настай багийн ахлагч Силва гэрээгээ сунгахгүй бөгөөд ирэх зун чөлөөт агент болж, багаа орхин явна. Одоо Силва болон түүний ойрын хүрээний хүмүүс бусад клубээс ирж буй саналуудыг судалж үзнэ” гэжээ.

“Бернарду Силва бол ер бусын хүн. Тэрбээр тоглолтын явцыг хянаж, бөмбөгийг эзэмшиж, тоглолтыг удирдаж, шийдвэр гаргахдаа онцгой нэгэн” гэж Лейндерс ярилаа.

Силва 2017 оны зунаас хойш “МанСити”-д тоглож байгаа бөгөөд гэрээний хугацаа нь улирлын төгсгөлөөр дуусах юм. Клубийн бүрэлдэхүүнд тэрбээр нийтдээ 450 тоглолтод оролцож, 76 гоол оруулжээ. Өнгөрсөн хугацаанд Английн аваргаар 6 удаа шалгарч, Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цом, клубүүдийн ДАШТ-д түрүүлж, Английн цомыг 2 удаа, Английн Супер цомыг 3 удаа, Английн лигийн цомыг 5 удаа хүртсэн байна.

Харин Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд хагас хамгаалагчийн хувиар 107 тоглолтод оролцож, 14 гоол оруулжээ. Мөн Үндэстнүүдийн лигт 2 удаа түрүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top