x

С.Жамбалжамц "Tour of Flanders" уралдаанд оролцсон анхны монгол дугуйчин боллоо

С.Жамбалжамц мэргэжлийн дугуйчдын дээд ангиллын классик уралдаан Бельгийн “Tour of Flanders”-д уралдсан анхны монгол тамирчин боллоо.

Испанийн “Burgos Burpellet BH” мэргэжлийн багийн бүрэлдэхүүнд уралдаж байгаа тэрбээр энэ уралдааны 278.2 км замын эхний хагаст нийт тамирчдыг тэргүүлэн толгойн хэсэгт уралдаж, Монгол Улсаа дэлхийд сурталчлав. Уралдааны шууд дамжуулсан “EURO SPORT”-ын тайлбарлагчид “Монголын тамирчин Сайнбаярын Жамбалжамц 110 дахь удаагаа болж буй энэхүү нэр хүндтэй уралдаанд оролцсон анхны монгол дугуйчин боллоо. Маш өндөр түвшинд, маш амжилттай оролцож байна” хэмээн онцолжээ. Манай тамирчны тухайд 153 дахь км-ээс уралдааныг орхисон байна.

Энэхүү чулуун зам, богино огцом өгсүүрүүдээрээ алдартай “Spring Classic” нь хаврын улирлын таван “Monument” уралдааны хоёр дахь нь бөгөөд Milan-San Remo-ын дараа ордог. “Ronde” хэмээн Бельгид нэрлэдэг уг уралдааныг анх 1919 онд зохион байгуулсан. Нийт 270 км зам туулах бөгөөд 10 гаруй ангилалтай өгсүүр, хэд хэдэн чулуун хэсэгтэйгээрээ онцлог бөгөөд Олон улсын дугуйн холбооны дэлхийн цувралын хамгийн хэцүү замтайд зүй ёсоор тооцогдоно. Замын хүндрэлээс гадна бороотой, хүчтэй салхитай хүндхэн цаг агаарт уралдсан тамирчдаас 54 нь замаа дуусгаж чадсангүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top