x

Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болно

Монголын нийслэл Улаанбаатар хотод гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 11-ний өдрүүдэд боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ бол тивийн гол тэмцээнүүдийн нэг бөгөөд энэ удаад онцгой түвшний статустайгаар  явагдана.

Энэ бол Олон улсын Олимпын хорооноос хүлээн зөвшөөрсөн World Boxing бүтцийн ивээл дор явагдах тивийн хэмжээний хамгийн эхний том тэмцээн бөгөөд зөвхөн ААШТ төдийгүй Олимп хүртэлх замд бий болж буй дэлхийн боксын шинэ тогтолцооны гарааны тухай яригдаж байна.

Шинэ ААШТ- Боксын шинэ эриний эхлэл  

ААШТ-2026 бол World Boxing холбооны дэлхийн хуанлид тусгагдсан, шинэ системээр явуулах эхний том тэмцээнүүдийн нэг юм. Дэлхийн бокс хагаран бутарсны дараах энэ үед World Boxing холбоо Олимпын наадмын боксыг хариуцаж байгаа юм. Тэгэхээр Улаанбаатарт болох энэ удаагийн тэмцээн бол зөвхөн тивийн хэмжээний тэмцээнүүдийн эхлэл төдийгүй Олимпын шинэ үеийн бүрэлдэхүүн хэсэг мөн.

Түүнээс гадна энэ бол чансааны оноо олгох анхны том тэмцээн, элит боксыг төлөвшүүлэх чухал үе шат, Олимпын сонгон шалгаруулалтын өмнө сонголт үнэлгээ хийх талбар юм.

Тэмцээний цар хүрээ, хөтөлбөр

Улаанбаатар-2026 ААШТ хоёр долоо хоногийн турш явагдах гэж байгаа нь түүний хамрах хүрээг илтгэж байна. Elite ангиллын уг тэмцээнд дээд түвшний ур чадвартай насанд хүрсэн боксчид оролцоно.

Монголын тал ч тус тэмцээнд нухацтай бэлтгэж байна. Тухайлбал, багууд дасан зохицох, хоорондоо спарринг хийхэд зориулан 3 дугаар сарын 15-27-ны хооронд олон улсын бэлтгэлийн лагерийг ажиллуулж байгаа ажээ.

Тэмцээний ач холбогдол

Sports.tj цахим хуудсанд дүгнэн бичсэнээр, энэ удаагийн ААШТ-ний үнэ цэн бол зөвхөн медаль биш бөгөөд хэд хэдэн чухал үүргийг гүйцэтгэнэ.

1. Чансаа тогтоох. Тэмцээний дүн нь World Boxing-гийн шинэ тогтолцоон дахь боксчдын чансаанд нөлөөлнө

2. Томоохон тэмцээнүүдийн өмнөх сонгон шалгаруулалт. Улаанбаатар-2026-тай адил тэмцээнүүдийн үеэр World Boxing-оос зохион байгуулах ДАШТ, Дэлхийн цомын болон Олимпын мөчлөгийн тэмцээнүүдэд оролцох тамирчдын нэрс тодорхой болдог.

3. Олимпын өмнөх сорилго. Хэдийгээр энэ тэмцээний дүнгээр Олимпын эрх олгохгүй боловч Лос-Анжелес-2028 Олимпын наадмын зам дахь гол чиг баримжаа юм.  

Тажикистаны шигшээ багийн хувьд энэ удаагийн ААШТ бол оны гол гараануудын нэг юм. Учир нь, Азийн шилдэг боксчидтой гар зөрүүлж, шинэ тогтолцоонд дассан эсэхээ харуулах, 2028 оны Олимп өөд тэмүүлэх их замын гараагаа эхлүүлэх гээд олон талын ач холбогдолтой.   

Эх сурвалж: SPORTS.tj

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • base dase (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top