Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ олон улсын засмал замын дугуйн нэр хүндтэй “Tour of Thailand 2026” тэмцээнд оролцож байна.
Тус тэмцээнийг Тайландын гүнж Маха Чакри Сириндхорны нэрэмжит цомын төлөө болгон зохион байгуулдаг бөгөөд Олон улсын дугуйн холбооны 2.1 ангилалд багтдаг өндөр зэрэглэлийн уралдаан юм. “Tour of Thailand 2026” тэмцээн өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл Тайландын нутагт дэвсгэрт болох бөгөөд 15 орны 20 гаруй мэргэжлийн багийн тамирчид оролцоно.
Эрэгтэй ангиллын уралдаан зургаан үе шаттай нийт 816.6 км замыг туулан шилдгүүдээ тодруулна.




