x

Зинедин Зидан Францын шигшээ багийг дасгалжуулахаар тохиролцжээ

Испанийн “Реал” багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Зинедин Зидан Францын шигшээ багийг дасгалжуулах асуудлаар Францын хөл бөмбөгийн холбоотой /FFF/ аман тохиролцоонд хүрсэн тухай Le 10Sport цахим хуудсанд мэдээлжээ.

Нэгдүгээр сард Ройтерс агентлаг мэдээлснээр, Дидье Дешам ирэх зун болох ДАШТ-ий дараа Францын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанаас чөлөөлөгдөнө.

Харин энэ удаад Зидан ба хөл бөмбөгийн холбооны хооронд тохиролцсон гол асуудал бол дасгалжуулагчдын багийг өргөтгөх тухай байлаа. Зиданы хувьд, Дешамаас илүү олон туслахтай болохыг хүсэж байгаа ажээ. Эл асуудлыг ойрын үед шийдэх бололтой.

Өдгөө 53 настай Зидан хамгийн сүүлд 2019-2021 онд “Реал” багийг дасгалжуулж байв. Мөн 2016-2018 онд тус багт ажиллаж байжээ. Түүний удирдлага дор мадридчууд 3 удаа Аваргуудын лигт, Испанийн АШТ, Испанийн Супер цомд тус бүр 2 удаа түрүүлсэн байна.

Харин Зидан хөлбөмбөгчний замналдаа Францын “Канн”, “Бордо”, Италийн "Ювентус", "Реал" багуудад тоглож байсан бөгөөд “Реал”-ын бүрэлдэхүүнд 2003 онд Италийн АШТ-нд түрүүлсэн юм. Мөн “Ювентус”-ын бүрэлдэхүүнд Италийн аваргаар 2 удаа шалгарч байв.

Францын шигшээгийн бүрэлдэхүүнд тэрбээр 108 тоглолтонд оролцохдоо 31 гоол оруулж, 29 оновчтой дамжуулалт өгчээ. Ингэхдээ 1998 онд дэлхийн аварга болж, 2006 онд дэлхийн мөнгөн медаль хүртэж, 2000 онд Европын аварга болж байв. Зидан бол 1998 оны “Алтан бөмбөг” шагналын эзэн билээ.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top