x

Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно

Узбекистаны чөлөөт бөхийн холбооноос энэ сарын 27-нд жин жингийн шилдгүүдийн PWL 11 халз барилдааныг зохион байгуулах гэж байна.

Ташкент хотын "Хумо арена" болох тус барилдаанд Монгол, ОХУ, Азербайжан, Япон, Кирги, Узбекистан, Энэтхэг, Канад зэрэг орны шилдгүүд тулах аж. Манай улсаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, ААШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Т.Тулга барилдана. Түүний өрсөлдөгч нь дэлхийн аварга шалгарууах тэмцээний хүрэл медальт, Узбекистаны бөх Умидхон Жалолов юм.

Хоёр бөх 70 кг-ын жинг барилдах бөгөөд энэ нь тэдний тав дахь удаагийн уулзалт аж. Тэд өмнө нь дөрвөн удаа таарахад Т.Тулга гуравт нь ялжээ. Хамгийн сүүлд 2023 онд Бишкект болсон дэлхийн чансааны тэмцээний шөвгийн наймд хоорондоо таарахад Т.Тулга 6:5-аар ялжээ. Үүнээс өмнө ААШТ-д Т.Тулга 5:2-оор, 2022 оны дэлхийн чансааны тэмцээний хагас шигшээд 5:1-ээр ялж байв. Харин анх 2022 онд Истанбулд болсон дэлхийн чансааны тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд 5:4-өөр Жалалов ялсан байдаг. Сүүлийн гурван барилдаанд дараалан ялсан Т.Тулга энэ удаа ялах эсэх нь анхаарал татаж байгаа юм.

Халз барилдаан зохион байгуулах жин болон барилдах бөхчүүдийг танилцуулъя.

61 кг: Чермен Тавитов /ОХУ/-Омурбек Асан Уулу /Киргиз/

65 кг: Ибрагим Ибрагимов /ОХУ/-Сужеет Калкал /Энэтхэг/

Абасгаджи Магомедов /ОХУ/-Пеймэн Биабэни /Канад/

70 кг: Т.Тулга /Монгол/-Умидхон Жалолов /Узбекистан/

74 кг: Заурбек Сидаков /ОХУ/-Кота Такахаши /Япон/

92 кг: Арслан Багаев /ОХУ/-Абубакр Абакаров /Азербайжан/

76 кг эм: Айпери Медет Кизи /Киргиз/-Юүка Кагами /Япон/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top