x

Өсвөрийн шатарчдын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монгол Улсын өсвөрийн шатарчдын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод эхэллээ. Тэмцээнд Монгол Улсын 21 аймаг болон нийслэлээс шалгарсан 1000 орчим тамирчин оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.

Тэмцээний оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбоо-ны ерөнхийлөгч Г.Занданшатар илгээлт ирүүлжээ. Тэрбээр илгээлтдээ Дэлхийн шатрын холбоо 2026 оны зорилтоо "Шатрыг боловсролд" хэмээн тодорхойлсныг онцолж, Монгол Улсын Засгийн газар шатрын спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийн зэрэгцээ бүх нийтийн спорт болгох, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгааг дурдсан байна.

Мөн шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн бодлогыг тууштай дэмжиж, тамирчдыг урамшуулах, олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх, эх орондоо нэр хүндтэй тэмцээн зохион байгуулах, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгааг тэмдэглэжээ.

Ерөнхий сайд илгээлтдээ, шатрын спортоор хичээллэн оюун ухаанаа хөгжүүлж, тив дэлхийн тамирчидтай эн тэнцүү өрсөлдөн амжилт гаргаж буй хүүхэд багачуудыг онцлон сайшааж, тэднийг дэмжиж, сурган чиглүүлж буй эцэг эх, багш дасгалжуулагч нарт талархал илэрхийлсэн байна.

Энэ удаагийн тэмцээнд олон улсын мастер, ФИДЕ-ийн мастер, дэд мастер болон Монгол Улсын дэд мастер зэрэг цолтой 50 гаруй тамирчин оролцож байгаа нь өрсөлдөөн өндөр болохыг илтгэж байна.

Сүүлийн жилүүдэд Монголын хүүхэд, багачууд шатрын спортоор идэвхтэй хичээллэж, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Тухайлбал, 2025 онд сурагчдын дэлхийн аваргаас хоёр алтан медаль, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид тодорсон бол Ази тивийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнээс 14 медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлжээ. Мөн 11 настай хүү шатрын түргэн тоглолтын улсын аварга болсон амжилтыг үзүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top