x

Б.Адебайо хамгийн олон оноо авсан хоёр дахь тоглогч боллоо

"Miami Heat" багийн төвийн тоглогч Бэм Адебайо “Washington Wizards” багийг талбайдаа 150-129 харьцаагаар хожсон тоглолтод 83 оноо авснаар АНУ-ын Үндэстний сагсан бөмбөгийн холбооны  /NBA/ түүхэнд нэг тоглолтод хамгийн олон оноо авсан хоёр дахь сагсанбөмбөгч боллоо.

Өдгөө 28 настай тэрбээр эхний үед 31 оноо авч, 2006 онд нэг тоглолтод 81 оноо авч байсан Коби Брайантын амжилтыг эвдэж, нэг тоглолтод хамгийн олон оноо авсан тоглогчдын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж эхлэлээ. Харин Уилт Чемберлэний 1962 онд тогтоосон 100 онооны амжилт эвдэгдээгүй хэвээр байна.

Б.Адебайо мөн "Miami Heat" багийн нэг тоглолт болон нэг үед авсан онооны дээд үзүүлэлтийг шинэчилжээ. Тус багийн өмнөх рекордыг 2014 онд Леброн Жеймс 61 оноо авснаар тогтоож байв. Б.Адебайогийн өмнөх хувийн дээд амжилт нь 2021 оны нэгдүгээр сарын 23-нд "Brooklyn Nets" багийн эсрэг хийсэн тоглолтод авсан 41 оноо байсан юм. 

Тэрбээр мягмар гаргийн тоглолтод 42 минут талбайд тоглохдоо талбайгаас 43 удаа шидсэнээс 20-ыг нь, 3 онооны шугамаас 22 удаа шидсэнээс 7-г нь оруулжээ. Мөн 43 чөлөөт шидэлтийн 36-г нь амжилттай гүйцэтгэж, есөн удаа самбараас бөмбөг авсан байна.

Б.Адебайо мөн NBA-ийн нэг тоглолтод хамгийн олон торгуулийн шидэлт амжилттай гүйцэтгэсэн болон хамгийн олон торгуулийн шидэлт хийсэн дээд амжилтыг тогтоожээ.  

"Miami Heat" баг дараалан зургаа дахь хожлоо байгуулж, улирлын хамгийн урт ялагдалгүй цувралаа давтлаа. Тус баг талбайдаа 22 хожил, 11 хожигдолтой болсон байна. 

Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top