Манай улсад энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга”, боксын насанд хүрэгчдийн ААШТ, таеквондогийн насанд хүрэгчдийн ААШТ, чөлөөт бөхийн “Улаанбаатар опен”, шатрын насанд хүрэгчдийн ААШТ, сагсан бөмбөгийн 3х3-ын гранпри зэрэг тэмцээн болно.
“Монгол Улсад 2026 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалт”-ыг хавсралтаар баталж, хавсралтад заасан тэмцээнийг зохион байгуулахад шаардлагатай зардлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны төсвийн багцаас санхүүжүүлэхээр болжээ.



