x

“Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг боллоо

“Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлгийг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын санаачилгаар зохион байгуулсан уг хэлэлцүүлгээр уламжлалт анагаах ухааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлтийг дэмжих, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах, уламжлалт эм бүтээгдэхүүнийг гадаад улс оронд экспортлох, эх орны брэнд болгон хөгжүүлэх зэрэг бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд хийж байна.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нээж хэлсэн үгэндээ, Монголын уламжлалт анагаах ухаан бол зөвхөн эмчилгээний арга төдийгүй монголчуудын оюуны өв, соёлын дархлаа, байгальтайгаа зохицон амьдрах ухааны цогц билээ. Манай улсад уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах ажил 1959 оноос эхэлж, улмаар 1980 онд Ардын эмнэлгийн хүрээлэн байгуулагдсанаар уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээ албан ёсоор хөгжих суурь тавигдсан. 1999 онд төрөөс баримтлах бодлого батлагдсанаар салбарын эрх зүйн үндэс бүрэлдсэн. Монгол Улсад өнөөдөр 1100 гаруй уламжлалт эмч ажиллаж, уламжлалт эмийн долоон үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй нэр төрлийн эм бүртгэгдсэн байна. Энэ бол уламжлалт анагаах ухаан манай эрүүл мэндийн тогтолцооны салшгүй хэсэг болсны илрэл юм. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлиг гарсан нь уламжлалт эмийн түүхий эдийг хамгаалах, эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чанарын баталгааг сайжруулах, экспортын боломжийг нэмэгдүүлэх бодлогын шинэ шат эхэлж байгааг харуулж байна” хэмээв.

Түүнчлэн уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухаан, инноваци, хиймэл оюун, эмийн үйлдвэрлэлийн шинэ технологитой уялдуулан хөгжүүлэх нь бидний өмнө тавьсан чухал зорилт бөгөөд өв уламжлалаа хадгалсан, нотолгоонд суурилсан, экспортын чадавхтай Монгол уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх цаг ирсэн. Иймээс өнөөдрийн “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг нь зөвхөн салбарын асуудал бус, Монгол Улсын эрүүл мэнд, шинжлэх ухаан, эдийн засгийн ирээдүйтэй холбоотой чухал алхам болно” гэв.

Салбар хоорондын харилцан уялдаатай, хамтын ажиллагаа, уламжлалт эм бүтээгдэхүүнийг гадаад улс оронд экспортлох, эх орны брэнд болгон хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болж буйг зохион байгуулагчид онцлов. Уг хэлэлцүүлэгт Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, эм үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, уламжлалт анагаах ухааны үе үеийн эмч, эрдэмтэн судлаачид оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 21 цаг 16 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 23 цаг 11 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 16 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 23 цаг 20 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top