x

Эм зүйн удирдах ажилтны зөвлөгөөн болж, салбарын бодлого, шийдлийг хэлэлцлээ

Эм хангамжийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, тулгамдсан асуудал болон цаашдын хөгжлийн гарц шийдлийг хэлэлцэх зорилгоор “Эм зүйн удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг өчигдөр зохион байгууллаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Салбарын бүх оролцогч талууд нэг дор цуглаж, бодлогоо ярилцаж буй нь чухал. Эмийн ханган нийлүүлэлтийн тогтолцоонд төр хувийн хэвшлийн хийж ирсэн ажлыг булааж авах бодлого огт байхгүй. Харин эмийн логистик, хадгалалт, түгээлт, дистрибьютерийн тогтолцоог хувийн хэвшлийн чадавх, туршлага дээр тулгуурлан илүү үр ашигтай болгох бодлого баримталж байгааг онцлов.

Төрөөс хийх гол ажлууд нь бодлогын зохицуулалт, чанар аюулгүй байдлын хяналт, ил тод шударга зах зээлийн орчныг бүрдүүлэх юм.

Нэгдсэн худалдан авалтын тогтолцоог үе шаттай хэрэгжүүлэхдээ ч эмийн тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог бүрэн хадгалж, хамтын ажиллагаанд тулгуурлана.

Мөн эмийн үнийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор em.hdc.gov.mn системийг e-barimt аппликейшнд холбон хөгжүүлж, 2.200 гаруй эмийн үнийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосон. Цаашид эмийн бүртгэл, импорт, хяналт, түгээлтийн мэдээллийг нэгдсэн цахим системд нэгтгэх ажлыг хэрэгжүүлнэ.

Эм зүйн салбарын бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үүрэг, оролцоо чухал юм. Цаашид ил тод, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргах тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай. Энэ бүх ажлыг хэрэгжүүлэхэд төр дангаараа биш, бүх талын хамтын ажиллагаа чухал. Уг хурлаар хэлэлцсэн асуудал, тодорхой шийдлүүд, санал зөвлөмжийг Эрүүл мэндийн яам, Засгийн газрын түвшинд хэлэлцүүлж, бодит үр дүнд хүргэн ажиллана гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлон тэмдэглэв.

Тус зөвлөгөөнд эм зүйн салбарын удирдах ажилтнууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, эрүүл мэндийн байгууллагын 130 гаруй салбарын мэргэжилтнүүд оролцсон талаар ЭМЯ-наас мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.164)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 03 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top