x

Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улсад анх удаа зохион байгуулах гэж байна.

Тодруулбал, насанд хүрэгчдийн XXVII тэмцээн Улаанбаатар хотын "М Банк Арена"-д тавдугаар сарын 19-25-нд болно. Тэмцээнд 45 орны шилдэг тамирчид, дасгалжуулагчид болон албаны төлөөлөгчид оролцож, пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр хүч сорих юм. Энэхүү тэмцээнээс медаль авсан болон шагналт байрт шалгарсан тамирчид есдүгээр сарын 19-нд Японы Аичи муж, Нагоя хотод болох Азийн зуны XX наадмын эрхээ халааслах юм.

Тэмцээний Монголын таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар “Манай холбоо маш хариуцлагатай тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь ес дэх удаагийн Пүмсэ, 27 дахь удаагийн тулааны, 11 дэх пара таеквондогийн төрлөөр тивийн аваргыг тодруулах юм. Урьдчилсан байдлаар 45 орны 1100 орчим тамирчин, албаны хүмүүс оролцохоор төлөвлөж байна. Түүнчлэн анх удаа жин бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчид есдүгээр сард Японд болох Азийн наадмын эрх авна. Тиймээс тивийн шилдгүүд Улаанбаатарт ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Эх орондоо болох тэмцээнд амжилттай оролцохын тулд манай тамирчид өнгөрсөн нэгдүгээр сараас хойш цугларалтад гарсан” хэмээн ярилаа.

Хоёр жилд нэг удаа болдог ААШТ нь тивдээ олимпын хамгийн өндөр чансааны оноо олгодог гэдгээрээ онцлогтой юм. Тэмцээний үеэр Олон улсын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чое Чунвон манай улсад ирэх бол “Авьяаслаг америкчууд” шоуны “Алтан баззер”-ийн эзэд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, таеквондогийн урлаг, хүч чадлын гайхамшгийг толилуулах ажээ.

Ташрамд дурдахад, танай тамирчид насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 23 медаль хүртэж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top