x

Монголын өсвөрийн жүдочид Европын нээлттэй цомоос таван медаль хүртлээ

Туркийн Анталия хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жүдо бөхийн өсвөрийн тамирчдын дэлхийн чансааны оноо олгох Европын нээлттэй цомын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, охидын 44 кг-ын жинд “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Хулан, хөвгүүдийн 73 кг-д “Виннер” дэвжээний тамирчин Б.Далайцэрэн нар мөнгө, охидын 52 кг-д “Виннер” дэвжээний тамирчин Л.Саяжаргал хүрэл, хөвгүүдийн 60 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академи, “Таванхан” дэвжээний бөх М.Энхбилэг, 81 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Тэмүүлэн нар хүрэл медалиар энгэрээ мялаасан бол охидын 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ шагналт V байрт шалгарчээ.

Б.Хулан, М.Энхбилэг нарын хувьд үүнээс өмнө Словакийн Саморин хотод болсон тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.

Энэ удаагийн тэмцээнд Монголын жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Цагаанбаатар, Г.Отгонцэцэг нарын удирдлагад Б.Хулан, Р.Омар, Б.Тэмүүлэн, Б.Далайцэрэн тэргүүтэй 20 гаруй тамирчин оролцжээ.

 


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top