x

“Атлетико”, “Реал Сосьедад” багууд Испанийн цомын финалд шалгарлаа

Мадридын “Атлетико”, “Реал Сосьедад” багууд Испанийн цомын 2025/26 оны улирлын тэмцээний финалд тоглохоор шалгаран үлдлээ. Шийдвэрлэх тоглолт дөрөвдүгээр сарын 18-нд Севилиа хотын "Олимпико де Севилиа - Ла Картуха" цэнгэлдэх хүрээлэнд болно.

Диего Симеоне-гийн дасгалжуулсан “Атлетико” баг хагас шигшээгийн хоёр тоглолтын нийлбэр дүнгээр /4:0, 0:3/ “Барселона”-г илүүрхсэнээр финалд шалгарсан байна. Хариу тоглолтод хожигдсон боловч эхний тоглолтод өрсөлдөгчөө бутниргэсэн мадридчууд 2013 оноос хойш анх удаагаа шийдвэрлэх тоглолтод шалгаран үлдлээ. Тэд түүхэндээ Испанийн цомыг 10 удаа хүртжээ.

Харин "Реал Сосьедад" баг хагас шигшээгийн хариу тоглолтод Бильбаогийн “Атлетик”-ийг 1:0 харьцаагаар хожсоноор финалд тоглохоор боллоо. Цорын ганц гоолыг 87 дахь минутанд Микель Оярсабаль оруулсан байна.

Сан-Себастьян хотын "Реал Сосьедад" баг түүхэндээ зургаа дахь удаагаа финалд шалгарсан нь энэ бөгөөд 1909, 1987, 2020 онуудад үндэсний цомыг гурван удаа хүртжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top