x

Германы тамирчид Паралимпын наадмын нээлтийн ёслолоос татгалзлаа

Хоёр хоногийн дараа Италийн Верона хотод болох өвлийн Паралимпын наадмын нээлтийн ёслолд Германы шигшээ баг оролцохгүй бөгөөд тамирчдын жагсаалын үеэр Германы паралимпчдын урьдчилан бэлтгэсэн видеороликийг үзүүлнэ. Энэ тухай Германы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбоо өчигдөр мэдэгдсэн байна.  

Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь төрийнхөө далбаан дор Паралимпын тоглолтод оролцохыг Орос, Беларусийн тамирчдад олгосныг Германы тал эсэргүүцэж байгаатай холбоотой ажээ. Мөн нээлтэд оролцохоос татгалзаж байгаагаа Германы Спорт ба сайн дурын үйл ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн сайд Кристиане Шендерляйн мэдээлсний сацуу Германы тамирчид тэмцээн уралдаануудыг бойкотлохгүй гэдгийг мэдэгджээ. 

Өмнө нь ийм шалтгаанаар Паралимпын наадмын нээлтийг бойкотлоно гэдгээ Украин, Польш, Чех, Нидерланд, Канад, Финланд, Эстони, Латвийн шигшээ багууд мэдэгдсэн байна.

Орос, Беларусийн оролцоо

Өвлийн Паралимпын тоглолтод Оросын 6, Беларусийн 4 тамирчин оролцоно. 2025 оны есдүгээр сард Олон улсын Паралимпын хорооны /IPC/ Ерөнхий Ассамблейн хуралдаанаас Оросын ба Беларусийн Паралимпын хороодын гишүүнчлэлийг сэргээх шийдвэр гаргасан юм. Үүний дагуу Орос, Беларусийн тамирчид төрийнхөө далбаан дор Паралимпын наадамд оролцох эрхтэй болсон боловч тэднийг оролцуулах эсэх нь спортын холбоодоос шалтгаалж байв.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Спортын арбитрын шүүх “Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй” гэсэн Олон улсын цана, сноубордын холбооны /FIS/ шийдвэрийг давж заалдсан тус хоёр улсын тамирчдын гомдлыг хэсэгчлэн хангасан тул тамирчид төрийнхөө далбаан дор, үндэснийхээ бэлгэдлүүдийг ашиглан FIS-ийн уралдаан тэмцээнүүдэд оролцох эрхтэй болжээ.

Эх сурвалж: DW 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top