x

Криштиану Роналду өвдгөндөө бэртэл авч, талбайг орхилоо

Саудын Арабын “Аль-Наср” багийн хөлбөмбөгчин Криштиану Роналду “Аль-Фейх” багтай талбайд нь хийсэн тоглолтын үеэр бэртэл авчээ.

Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээний 24 дүгээр тойргийн тоглолтын 81 дэх  минутанд Роналду доголж явсаар талбайг орхиж, сэлгээний сандалд суусны дараа түүний өвдөгний дорх шөрмөсөн дээр мөс тавьсан байна. Тэрбээр мөн тоглолтын эхэнд торгуулийн цохилтыг алджээ.

Өдгөө 41 настай Роналду одоогийн байдлаар 21 гоол оруулаад байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр Саудын Арабын АШТ-ий шилдэг мэргэн буудагчдын жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна.

Тэрбээр хоёрдугаар сард “Аль-Наср” багийн хийсэн гурван тоглолтыг бойкотолжээ. Энэ нь Саудын Арабын Төрийн хөрөнгө оруулалтын сангаас “Аль-Наср”-ын менежментийг хийж буй байдалд сэтгэл хангалуун бус байгаагаас шалтгаалсан аж. Тодорхой хэлбэл, тоглогчдын солилцооны цонх нээгдэх үед тус багийг шинэ тоглогчдоор сэлбэж чадаагүй гэж Роналду үзсэн байна.  

Роналду бол Аваргуудын лигт 5 удаа түрүүлж, Европын аваргаар шалгарч, Үндэстнүүдийн лигт 2 удаа аваргалж, “Алтан бөмбөг” шагналыг 5 удаа хүртсэн хөлбөмбөгчин билээ. Тэрбээр 2022 оны 12 дугаар сард “Аль-Наср” багт тоглож байгаа бөгөөд одоогийн байдлаар тус баг 61 оноотойгоор Саудын Арабын АШТ-ий хүснэгтийг тэргүүлж байна.   

Эх сурвалж: ТАСС 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top