x

Японы Сангийн дэд сайд Монгол-Японы эмнэлэгт зочиллоо

Япон Улсын Сангийн дэд сайд ноён Мимура Ацүши болон тус улсын Сангийн яамны бие бүрэлдэхүүн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт өчигдөр зочлов.

ЭМЯ-ны мэдээлснээр, уулзалтын эхэнд Япон Улсын Сангийн дэд сайд ноён Мимура Ацүши Япон, Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Монгол-Японы эмнэлэгт хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, Сангийн яамнаас өөрийн улсын Эрүүл мэндийн яамтай хамтран Их сургуулийн эмнэлгийн системийг өргөн хүрээнд нэвтрүүлж ажиллахыг зорьж буйгаа хэллээ. Энэ чиглэлээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон улсын томоохон зөвлөгөөнийг зохион байгуулсан. Цаашид эрүүл мэндийн салбартай хамтарч ажиллах зорилгын хүрээнд Монгол-Японы эмнэлэгтэй танилцахаар ирсэн талаараа онцлов.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Гал морин жилийн анхны зочид болох ноён Мимура Ацүши болон бие бүрэлдэхүүнд хүрэлцэн ирсэнд баярлаж буйгаа илэрхийллээ. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог Монгол Улсад бэхжүүлэх хүрээнд оны эхэнд олон улсын симпозиумыг зохион байгуулж, сайн туршлагаа солилцсон ба Дээд боловсролын хууль шинэчлэн баталж ирэх хичээлийн жилээс анагаахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиуд сургалтын бааз эмнэлэгтэй байх шаардлагыг мөрдөж эхлэх болсон талаар дуулгав.

Мөн Японы Улсын зочид төлөөлөгч нарт Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний чиглэл, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар эмнэлгийн захирал П.Баясгалан танилцуулав.

Уулзалтын үеэр эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийн өргөтгөлийн асуудлыг хөндөж, цаашид лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 350 ортой эмнэлгийн барилга байгуулах зураг төслийг танилцуулан, санал солилцов.

Энэхүү айлчлал нь Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, эмнэлгийг өргөтгөхөд чухал ач холбогдолтой уулзалт болсныг талууд онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top