x

Монголын уулчид мөсөнд авиралтын дэлхийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртлээ

Олон улсын уулчдын холбооноос зохион байгуулдаг мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Колорадо мужийн Лонгмонт хотод болж, Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ.

2025-2026 оны улирлын гурав дахь цувралд манай улсаас олон улсын хэмжээний мастер Ч.Мандахбаяр, Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ нар оролцсон юм. Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд “Сутайн бор” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ч.Мандахбаяр мөнгө, Н.Хэрлэн хүрэл медаль хүртсэн бол спортын мастер О.Сайханжаргал XIII байрт шалгарчээ. Харин эмэгтэйчүүдийн хурдны төрөлд олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ IV байрт жагслаа. Эрэгтэйчүүдийн хурдны төрөлд эхний гурван байрт орсон тамирчдыг ердөө 0.07 секунд зааглажээ. Ч.Мандахбаяр хурдны төрлийн урьдчилсан шатанд 14 метрийн өндөртэй ханыг 5.47 секунд туулж Лонгмонтын тэмцээний дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Мөн Ч.Сэлэнгэ, Н.Сэлэнгэ нар техникийн төрөлд өрсөлдсөн байна. Тэд өмнө нь зөвхөн хурдны төрөлд хурд, хүч, авхаалж самбаагаа сорьдог байсан бол энэ улирлаас техникт тогтмол оролцохоор төлөвлөжээ. Манай тамирчид 2025-2026 оны улирлын эхний гурван тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Одоо Канадад болох дэлхийн цомын сүүлчийн цуврал тэмцээн манай тамирчдыг хүлээж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top