x

Монголчууд 1964 оноос хойш 16 дахь өвлийн олимпдоо оролцлоо

Хүн төрөлхтний эв найрамдалын бэлгэ тэмдэг өвлийн XXV олимп 16 хоногийн турш үргэлжилж, албан ёсоор хөшгөө хаалаа.

Энэ удаагийн олимпод 92 орны тамирчид өрсөлдсөнөөс Норвегийн баг 18 алт, 12 мөнгө, 11 хүрэл медальтайгаар тэргүүлэв. Тэгвэл АНУ-ын баг 12 алт, 12 мөнгө, есөн хүрэл медальтайгаар удаалсан бол Нидерланд, Итали, Германы баг айрагджээ. Харин Азийн төлөөллөөс Япон топ 10-т багтсан бол Хятад 12, Солонгос, 13, Казахстан 19 дүгээр байрт шалгарсан байна. Олимпын наадамд нийт 92 орон оролцсоноос 29 нь ямар нэгэн байдлаар медальтай нутаг буцлаа. Үүнээс 20 нь олимпын аваргатай болжээ.

Манай улсаас гүйлтийн цана болон уулын цанын төрөлд гурван тамирчнаа сойсон бөгөөд хамгийн өндөр амжилтыг А.Ариунбат үзүүлэв. Тэрбээр анхны олимпын наадамдаа оролцохдоо 38 дугаар байрт шалгарсан юм. Тэгвэл олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах гурав дахь олимпдоо гурван зайд уралдсан бол Э.Ариунтунгалаг анхны наадамдаа хоёр зайд хурд, хүчээ сорилоо. Мөн олимпын наадмыг зургаан телевизийн найман сувгаар эх орон даяар шууд дамжуулахаас гадна Монголын таван сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин олимпын талбарт ажиллажээ.

Түүнчлэн хаалтын өдөр олимпын аварга болсон АНУ-ын хоккейн шигшээ багийн медалийг Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулсан нь онцлох үйл явдлын нэг болж, түүхийн хуудсанд үлдэв. АНУ-ын хоккейчид 46 жилийн дараа олимпоос гурав дахь алтан медалиа гардсан баярт мөчийг монголчууд хуваалцлаа.

Монголчууд анх 1964 оны Инсбрукийн өвлийн олимпод оролцсоноос хойш 16 дахь наадамдаа тасралтгүй тамирчнаа илгээсэн нь энэ юм.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top