x

Казахстаны уран гулгагч Михаил Шайдоров Олимпын аварга боллоо

Казахстаны тамирчин Михаил Шайдоров өвлийн Олимпын наадмын уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэнээр шуугиан тарилаа.

Энэ бол өвлийн Олимпын түүхэнд Казахстаны тамирчдын хүртсэн хоёр дахь алтан медаль юм. Мөнгөн медалийг Японы тамирчин Юма Кагияма /280,06 оноо/, хүрэл медалийг түүний эх орон нэгт Сюн Сато /274,90/ нар хүртсэн байна.

Шайдоров богино /92,94 оноо/ ба чөлөөт /198,64 оноо/ үзүүлбэрүүдийн нийлбэрээр 291,58 оноо авч, Олимпын аварга болжээ. Богино үзүүлбэрийн дараах байдлаар тэрбээр 5 дугаарт бичигдэж байсан бөгөөд тэмцээнд түрүүлэх магадлалтай уран гулгагчид бүгд түүний өмнө бичигдэж байв.

Энэ удаагийн Олимпын наадмын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай уран гулгагчаар АНУ-ын тамирчин, дэлхийн хошой аварга Илья Малининыг нэрлэж байлаа. Тэрбээр богино хэмжээний үзүүлбэрт тэргүүлж байсан боловч чөлөөт үзүүлбэрийн үеэр хоёр удаа унаснаар 264,49 оноо авч наймдугаарт шалгарчээ. Бие даасан статустайгаар Милан-Кортинагийн өвлийн Олимпод оролцож буй Оросын уран гулгагч Петр Гуменник 271,21 оноо авснаар VI байр эзэлсэн байна.

Өдгөө 21 настай Олимпын шинэ аварга Михаил Шайдоров бол 2025 оны ДАШТ-ий мөнгө медальтай бөгөөд мөн онд болсон дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчин юм. Түүний дасгалжуулагч нь 1994 оны Олимпын аварга Алексей Урманов ажээ. Шайдоров бол тэмцээний үеэр гурвалсан аксель, дөрвөлсөн тулуп эргэлтийг гүйцэтгэж чадсан түүхэн дэх анхны уран гулгагч юм.

Түүнээс өмнө Казахстаны багаас өвлийн Олимпын алтан медаль хүртсэн цорын ганц тамирчин бол 1994 оны Лиллехаммерын өвлийн Олимпын 50 км-ийн зайн чөлөөт гулгалтын тэмцээнд түрүүлсэн цаначин Владимир Смирнов юм. Мөн Сочи-2014 өвлийн Олимпоос Казахстаны уран гулгагч Денис Тен хүрэл медаль хүртжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top