Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Швейцарын Холбооны Улсын иргэн, Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жованни Винченцо Инфантиног “Найрамдал медаль”-аар шагнажээ.
Түүнийг Олон улсад хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлж, Монгол Улсад эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг хөгжүүлэн, үндэсний шигшээ багийг бэхжүүлж, олон улсын хэмжээний шүүгч, дасгалжуулагч нарыг бэлтгэн чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, хичээл зүтгэл гаргасан хэмээн үнэлжээ.
Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын Цюрих хотноо байрладаг Олон Улсын Хөлбөмбөгийн холбооны төв байранд хоёрдугаар сарын 11-нд шагналыг гардуулан өгчээ.




