x

Э.Ариунтунгалаг олимпын 10 км-ийн зайд 83 дугаар байрт орлоо

“Милан-Кортина”-2026 өвлийн XXV олимпын наадмын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн чөлөөт тэшилтийн төрөлд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Э.Ариунтунгалаг 83 дугаар байрт барианд орлоо.

Тодруулбал, Тесеро дахь цанын баазад болсон цуваа гараатай уралдаанд гараанаас 111 цаначин гарснаас 108 нь барианд оржээ. Бразил, Босни Герцеговна улсын тамирчид барианд орж чадалгүй замаасаа гарсан бол Исландын цаначин торгуулиар хасагдсан байна. Харин олон улсын хэмжээний мастер Э.Ариунтунгалаг энэ удаа 28:38.2 минутын амжилтаар барианд орж, 83 дугаар байрт бичигдсэн юм. Түүний хувьд Тайланд, Унгар, Грек, Болгар, Хорват, Словени, Аргентин, Литва, Латви, Румын, Иран, Бразил, Словак, Турк, Македон, Молдав, Серб, Мальт, Мексик, Босни, Исланд зэрэг 21 орны 28 тамирчныг ардаа үлдээсэн байна. Манай тамирчин анхны олимпдоо хоёр зайд уралдахдаа 68, 83 дугаар байр эзэлснээр “Милан-Кортина 2026” наадмыг хаалаа.

Өчигдөр болсон цуваа гараатай 10 км-ийн чөлөөт тэшилтийн уралдаанд Шведийн Фрида Карлссон 22:49.2 амжилтаар түрүүлж, энэ олимпоос хоёр дахь алтан медалиа зүүлээ. Тэрбээр энэ сарын 7-нд 20 км-ийн скиатлонд түрүүлсэн юм. Тэгвэл Шведийн Эбба Андерссон 6 хоногийн өмнө скиатлоноос авсан мөнгөн медалиа ихэрлүүлэв. Харин хүрэл медалийг Пёнчаны олимпын аварга, Бээжингийн олимпын мөнгө, хүрэл медальт, АНУ-ын тамирчин Жесси Диггинс энгэртээ зүүлээ.

10 км-ийн чөлөөт гүйлтийн төрөл нь завсарлагатай гарааны (interval start) системээр явагддаг. Иймд барианд хамгийн түрүүнд орсон тамирчин бус богино хугацаанд зайгаа туулсан тамирчин ялагчаар тодордог онцлогтой.

Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км-ийн чөлөөт тэшилтийн төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах өнөөдөр уралдана.

Гэрэл зургийг: Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн Д.Нямбилэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top