x

Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжлээ

Засгийн газрын хуралдаанаар өчигдөр Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжлээ.

Энэхүү төв нь эрсдэлийг урьдчилан илрүүлж, эрт сэрэмжлүүлэх, болзошгүй аюулыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэн, салбар хоорондын уялдаа холбоог хангах зорилготой юм. Тус төвийн үйл ажиллагааг энэ оны тавдугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.

Дэлхийн улс орнууд ийм тогтолцоог эрүүл мэндийн салбарынхаа гол үндэс болгодог. АНУ-ын CDC, БНСУ-ын KDCA, Европын ECDC, Сингапурын CDC зэрэг байгууллага 24 цагийн турш тандалт, судалгаа, эрсдэлийн үнэлгээг гүйцэтгэж, үндэсний аюулгүй байдлын түвшинд ажиллаж байна.

Манай улсын хувьд нийгмийн эрүүл мэндийн чиг үүрэг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагад хэрэгжиж ирсэн нь уялдаа холбоо, нэгдсэн удирдлагын хувьд сул тал дагуулж байсан. Шинээр байгуулах үндэсний төв нь эдгээр байгууллагын нийгмийн эрүүл мэндийн чиг үүргийг нэг удирдлагад төвлөрүүлж, зохион байгуулалтын цогц шинэчлэлийг хэрэгжүүлэх юм байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв гэдэг бол халдварт болон халдварт бус өвчин гарсны дараа эмчлэх биш, улс орныг эрсдэлээс хамгаалдаг эрт сэрэмжлүүлэх үндэсний систем юм. Бид гал гарсны дараа гал унтраадаг тогтолцоотой байна. Халдварт өвчний эмчилгээ нь нэг байгууллагад, тандалт нь өөр бүтцэд, эрсдэлийн үнэлгээ нь нэгдсэн системгүй, хариуцлага нь тодорхой бус шуурхай мэдээлэл нэг төвд зангидагддаггүй. Тийм учраас аливаа шийдвэр хожимдож гарч, зардал өсөж, эрсдэл даамжирдаг. CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвтэй болсноор,

-Эрсдэлийг эрт үе шатанд илрүүлж, тархалтыг хязгаарлах боломж нэмэгдэнэ.

-Шийдвэр гаргалт төвлөрч, шуурхай, нотолгоонд суурилна.

-Олон нийтэд хүрэх мэдээлэл нэгдсэн эх сурвалжтай болно.

CDC бол эрсдэлийг бууруулах, зардлыг урьдчилан хэмнэх, үндэсний аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх 24/7 ажиллах стратегийн байгууллага юм" гэж ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top