x

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.162 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11546, орон нутагт 2611 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны хоёрдугаар сарын 11-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ. Үүнээс нийслэлд 11, орон нутагт 7 нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар эмнэлэгт 59 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлд 41 хүн, хөдөө орон нутагт 20 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 20 хүн байгаа гэнэ.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5207 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3402, 5-9 насны 1817 хүүхэд, 15-19 насны 1760 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ 2 мин Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулна 1 цаг 33 мин Сомалид 55 хүний амийг аварсан нисгэгчийг баатар хэмээн магтаж байна 1 цаг 34 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ 1 цаг 36 мин 102 апплейкшнээр зөрчлийн мэдээлэл илгээж буй иргэдийн анхааралд 1 цаг 37 мин "Дулааны V цахилгаан станц"-ыг санхүүжүүлэх 200 тэрбумын үнэт цаас гаргах эрхийг олгов 1 цаг 37 мин Цагаа түлх, Ерөнхий сайд аа! 2 цаг 44 мин Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч 3 цаг 11 мин Засгийн газар 2026 онд эзэмшүүлэх газрын жагсаалтыг баталлаа 3 цаг 32 мин Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана гэв 3 цаг 35 мин Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ 3 цаг 35 мин COP17 хурлын түр байгууламжийг Францын "GL Events" компани барихаар шалгарлаа 3 цаг 40 мин Ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгджээ 5 цаг 12 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж байна 5 цаг 13 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володинтой хэлэлцээ хийлээ 5 цаг 14 мин Чөлөөт бөхийн дэлхийн оддын тэмцээнд Т.Тулга зодоглоно 5 цаг 16 мин Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 5 цаг 17 мин Б.Ачбадрах өвлийн олимпын спринт зайд 81 дүгээр байр эзэллээ 5 цаг 17 мин "Зул задалсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай хийсэн тохиролцоо 5 цаг 45 мин Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. 5 цаг 47 мин
iИх уншсан
АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Зул задалсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжэ... Монгол Улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлыг зохион байгу... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х...
Top