Италид болж буй өвлийн Олимпын наадмын хоёр дахь өдрийн дараах байдлаар Норвегийн тамирчид медалийн чансааг тэргүүлж байна.
Норвегийн тамирчид одоогоор 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ. Хоёрдугаарт АНУ-ын баг (2 алт, 0 мөнгө, 0 хүрэл) бичигдэж байгаа бол гуравдугаарт Италийн баг (1 алт, 2 мөнгө, 6 хүрэл) жагсаж байна.
Наадмын хоёр дахь өдөр норвегчууд хоёр алтан медаль хүртсэн байна. Тодруулбал, тэшүүрчин Сандер Эйтрем 5000 метрийн зайн төрөлд, Йоханнес Клебо скиатлонд бүх өрсөлдөгчөө ялснаар алтан медалийн эзэн болжээ. АНУ-ын тамирчдын хувьд наадмын хоёр дахь өдөр уулын цана, уран гулгалт гэсэн хоёр төрөлд алтан медаль хүртсэн юм.
Хоёрдугаар сарын 9-нд Олимпын наадмын таван багц медалийн эзэд тодорно.
|
|
Улс |
Алт |
Мөнгө |
Хүрэл |
Нийт |
| 1 |
Норвег |
3 |
1 |
2 |
6 |
| 2 |
АНУ |
|
2 |
0 |
0 |
| 3 |
Итали |
1 |
2 |
6 |
9 |
| 4 |
Япон |
1 |
2 |
1 |
4 |
| 5 |
Австри |
1 |
2 |
0 |
3 |
| 6 |
Герман |
1 |
1 |
1 |
3 |
| 7 |
Франц |
1 |
1 |
0 |
2 |
| 7 |
Чех |
1 |
1 |
0 |
2 |
| 7 |
Швед |
1 |
1 |
0 |
2 |
| 10 |
Швейцар |
1 |
0 |
0 |
1 |
| 11 |
Словени |
0 |
1 |
0 |
1 |
| 11 |
БНСУ |
0 |
1 |
0 |
1 |
| 13 |
Болгар |
0 |
0 |
1 |
1 |
| 13 |
Канад |
0 |
0 |
1 |
1 |
| 13 |
Хятад |
0 |
0 |
1 |
1 |



