x

Милан-Кортина 2026: Анхны алтан медалийг Швейцарын тамирчин хүртжээ

Италийн Милан хотод болж буй өвлийн Олимпын наадмын анхны алтан медалийг Швейцарын уулын цанын тамирчин өдгөө 24 настай Франьо фон Алльмен хурдан уруудалтын эрэгтэйчүүдийн төрөлд түрүүлснээр хүртлээ.  Түүний араас Швед, Италийн тамирчид алтан медаль хүртсэн байна.

Франьо фон Алльмен уулын цанын хамгийн хүнд замуудын нэгд тооцогддог “Стельвио” зам дээр цагт 145 км хурдалснаар 1 минут 51.61 секундийн амжилт үзүүлж, Италийн тамирчид болох Жованни Франзони, Доминик Парис нарыг ардаа үлдээжээ.

Бямба гаригт эмэгтэйчүүдийн скиатлон төрөлд Шведийн тамирчин Фрида Карлссон алтан медаль хүртэж, тус наадмын хоёр дахь алтан медалийн эзэн болжээ. Мөнгөн медалийг түүний нутаг нэгт тамирчин Эбба Андерссон, хүрэл медалийг Норвегийн скиатлонч Хейди Венг хүртсэн байна. 

Олимпын наадмыг зохион байгуулагч улс болох Италийн анхны алтан медалийг Франческа Лоллобрижида авчирлаа. Тэрбээр төрсөн өдрөөрөө уралдсан бөгөөд зөвхөн алтан медаль хүртээд зогсохгүй, эмэгтэйчүүдийн 3000 метрийн тэшүүрийн уралдаанд 3 минут 54.28 секундийн амжилтаар олимпын шинэ рекорд тогтоожээ.

Мөнгөн медалийг Норвегийн тэшүүрчин Рагне Виклунд, хүрэл медалийг Канадын тамирчин Валери Мальте хүртсэн байна.

Лоллобрижидагийн хувьд тэрбээр олимпын наадмаас анх удаа алтан медаль хүртэж байгаа бөгөөд 2022 оны Бээжингийн Олимпоос хүртсэн мөнгө, хүрлийн дараах гурав дахь олимпын медаль юм. Мөн эмэгтэйчүүдийн тэшүүрийн спортын төрөлд Итали улсын хүртсэн анхны алтан медаль гэдгийг Олон улсын олимпын хороо (МОК) мэдээлжээ.

Олон улсын олимпын хорооноос мэдээлснээр, төвийг сахисан тамирчны статустай оролцож буй Оросын тэшүүрчин Ксения Коржова эмэгтэйчүүдийн 3000 метрийн зайд 12-р байр, Беларусийн тамирчин Марина Зуева 15-р байрт оржээ.

Наадмын эхний өдөр нийт таван багц медалийн эзэд тодорсон байна.

Цанын трамплинаас харайх төрөлд Норвегийн тамирчин Анна Одине Стрём  алтан медаль хүртлээ. Сүүлийн харайлтаараа тэрбээр 130.4 оноо авч, нийлбэр дүнгээрээ 267.3 оноо цуглуулсан байна. Мөнгөн медалийг Словакийн тамирчин Ника Превц (266.2), хүрэл медалийг Японы тамирчин Нодзоми Маруяма (261.8) хүртжээ.

Эрэгтэйчүүдийн сноубордын тэмцээнд Япон улс хоёр медаль хүртлээ. 179.5 оноо авсан Кира Кимура алтан медаль хүртсэн бол Рема Кимата мөнгөн медалийн эзэн болов. Харин биг-эйр төрлийн аварга, БНХАУ-ын тамирчин Йимин Су энэ удаад хүрэл медаль хүртжээ.

Бямба гаригт керлингийн урьдчилсан шат, эмэгтэйчүүдийн хоккейн хэсгийн тоглолтууд, мөн эрэгтэйчүүдийн чарганы уралдаан болж өнгөрлөө.

Эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд Шведийн шигшээ баг Италийн багийг 6:1-ийн харьцаатай илт давуу хожлоо. Германы шигшээ баг Японыг 5:2-оор буулган авч Миланд болж буй Олимпод анхны хожлоо авлаа. Өмнө нь тэд Шведэд ялагдсан юм. Харин АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг Финландыг 5:0-ээр илт давуу ялжээ.

ВВС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top