x

Гавьяат тамирчин Б.Цэвээндаш 1600 км-ийн гүйлтээ эхлүүллээ

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш Улаанбаатар-Бээжин-Тяньжин хүртэл 1600 километрийн гүйлтээ өнөөдөр эхлүүллээ.

Тэрбээр хүүхэд залуучуудын сэтгэл хямрал, дэлгэцийн хамаарал маш том асуудал болоод байгаа учир эрүүл зөв амьдралын хэв маягийг ярих биш өөрөө биеэрээ үлгэрлэн харуулахыг зорьж байгаагаа онцлоод “Хүмүүс ганц автобусны буудал явган алхахаасаа ч төвөгшөөдөг болсон. Өвөл гүйхээс айх хэрэггүй. Биеийн тамир, спортыг сонгосон хүний тэсвэр тэвчээр бол маш агуу байдаг. Спортоор хичээллэсэн хүн олон давуу талыг олно. Залуус маш их хөдөлгөөний дутагдалд орж, цахим хэрэглээнээс бол сэтгэцийн өөрчлөлттэй болж байна. Энэ ганц манай улсад тохиож байгаа асуудал биш. Дэлхий нийтийнх. Хүмүүс хүйтнээс их айдаг. Гэтэл өвлийн цагт ч бид гүйж болдгийг харуулах учиртай. Өнөөдөр би дахин нэг сорилттой тулгарч шинэ гүйлтийг эхлүүлэх гэж байна. Нийгмийн сөрөг хандлага их болсон энэ үед өвлийн гүйлтээрээ дамжуулж бусдад сайн сайхан зүйлийг өгөхийг хүслээ. Би бэлтгэлээ сайн хийсэн. Хятадын нутгаар явах учир маш сайн төлөвлөгөө гаргасан. Анх замдаа майханд хоноглоод явахыг төлөвлөж байсан ч машинтай явахаар боллоо. Надтай хамт хоёр хүн хамт явна. Гүйлтийн үеэр аюулгүй байдлаа сайн хангана” гэлээ.

Түүний гүйлт Улаанбаатар хотоос эхлэх бөгөөд Замын-Үүд, Эрээн, Хөх хот, Жанчхүүгийн даваа, Цагаан хэрэм зэргээр дамжин өдөр бүтэн марафон буюу 42 км гүйж 1600 км-ийг 40-45 хоногт туулахаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top