x

Олон улсын олимпын хороо дүрмээ шинэчиллээ

Олон улсын олимпын хорооны 145 дахь удаагийн чуулган Италийн Милан хотод боллоо.

Уг чуулганаар ирэх олимп болон залуучуудын олимпын наадмын бэлтгэл, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй тайлан танилцуулж, Олимпын хөдөлгөөний ирээдүйн замналын талаар үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Түүнчлэн Олимпын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан байна. Өөрчлөлт нь олимпын бэлгэ тэмдгийн тодорхойлолт, бүтцийн ойлголтыг илүү тодорхой болгож, брэндийн хамгаалалтыг бэхжүүлэх зорилготой аж. Уг саналыг ОУОХ-ны Хууль зүйн асуудал эрхэлсэн комиссын зөвлөмжид үндэслэн 2025 оны арванхоёрдугаар сард болсон ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас өргөн мэдүүлжээ. Олимпын бэлгэ тэмдэгтэй холбоотой заалтуудаас гадна, ОУОХ болон өргөн хүрээний Олимпын хөдөлгөөнд гарсан өөрчлөлтийг тусгах зорилгоор дүрмийн бусад хэсэгт ч мөн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Баталсан өөрчлөлтүүдийн гол агуулга:

-Олимпын хөдөлгөөнд багтах байгууллагуудын албан ёсны нэршил, товчлолын хэрэглээг жигд, ойлгомжтой болгох.

-Олимпын бэлгэ тэмдгийн тодорхойлолтыг нарийвчилж, зөвхөн бэлгэдлээс гадна бичгэн элемент болон шаардлагатай тохиолдолд онцгой график дүрслэл багтдаг болохыг тодорхой заах.

-Зохион байгуулах хороодын бүтээдэг бэлгэ тэмдгийн дизайны стандартыг шинэ, ирээдүйд нийцэх загварт уялдуулах, мөн бэлгэдэл, наадмын нэршлийн харагдах байдал, хамгаалалтыг сайжруулах.

-ОУОХ-ны Анагаах ухаан, шинжлэх ухааны комиссын нэрийг “Эрүүл мэнд, анагаах ухаан, шинжлэх ухааны комисс” болгон өөрчилснийг тусгах.

-Маскотуудыг олимпын өмч болохоос бэлгэ тэмдэгт хамаарахгүй болохыг тодорхой болгох.

Дээрх нэмэлт өөрчлөлтүүд энэ сарын 3-наас хүчин төгөлдөр хэрэгжиж, шинэчилсэн хувилбарыг цахимаар нийтэлсэн байна.

Олимпын дүрмийг анх 1908 онд “Annuaire du Comité International Olympique” нэртэйгээр хэвлэсэн бөгөөд олимпизмын суурь зарчмууд, ОУОХ-ноос баталсан дүрэм, дагалдах заалтуудыг нэгтгэн тусгасан баримт бичиг юм. Энэ нь ОУОХ-ны үндсэн дүрэм бөгөөд Олимпын хөдөлгөөн дэх өөрчлөлтүүдийг үнэн зөв тусгах зорилгоор тогтмол шинэчилж ирсэн ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top