x

“АРА Комплекс”-т хаврын морин тойруулгын уралдаан болно

Архангай хамгийн “АРА Комплекс”-т ирэх сарын 6-нд хаврын морин тойруулгын уралдаан нээлтээ хийх гэж байна.

Монголд анх удаа зохион байгуулж буй хаврын уралдаан ирэх сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд долоо хоног бүрийн баасан, бямба гарагт уралдаан болох аж. Монголд анх удаа морьдыг гараанаас нэгэн зэрэг гаргах төхөөрөмжтэй олон улсын стандартын 2.4 км урт, 12 м өргөн морин тойруулгын замтай, явцыг бүрэн харах боломжтой шууд дамжуулалт хийхээс гадна 500 үзэгчийн суудал бүхий орчин үеийн цогцолборт энэхүү уралдаан болох юм. Уралдах морьдыг 18-аас дээш насны жокей унаач унах бөгөөд оролцогчид 400 мянган төгрөгийн хураамж төлөх ажээ.

Богино зайн морин тойруулгын уралдааныг олон улсын стандартын дагуу цувралаар зохион байгуулахдаа дөрвөн насны ангиллын морьдыг уралдуулах юм. Улмаар баасан, бямба гараг бүрийн уралдаанаас шалгарсан морьд ирэх сарын 28-нд гранпри шагналын төлөө уралдах бөгөөд энэхүү уралдааны нийт шагналын сан 120 сая төгрөг байх аж. Өнгөрсөн жилийн наймдугаар сард “АРА комплекс” анх удаа “Ара кап” богино зайн морин тойруулгын уралдааныг зохион байгуулсан.

Ташрамд дурдахад, Монголд мэргэжлийн сургалтад хамрагдан үнэмлэх авсан бүртгэлтэй албан ёсны 20 жокей байдаг ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top