x

"Цанахүү-2026" өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

"Цанахүү-2026" өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Баруунтуруун суманд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 

Тэмцээнд 14 багийн 130 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд хамгийн холоос Дорнод аймгийн тамирчид иржээ. Тэмцээний эхний өдөр 17-18 насны хөвгүүдийн 15 км зайн сонгомол төрөлд тэргүүн байрыг Төв аймгийн тамирчин С.Мөнхжаргал эзэлсэн бол Хөвсгөл аймгийн П.Золжаргал, Увс аймгийн Б.Эрдэнэ нар удааллаа. Мөн 17-18 насны охидын 10 км зайн сонгомол төрөлд Орхон аймгийн О.Анужин, Увс аймгийн Б.Нандин-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн О.Отгонцэцэг нар эхний гурван байрт шалгарсан юм.

Харин 10 хүртэлх насны хөвгүүдийн 2 км зайн сонгомол төрөлд Увс аймгийн Б.Чингүүн, 10 хүртлэх охидын 1,5 км зайн сонгомол төрөлд Өвөрхангай аймгийн П.Цэнджаргал, 11-12 насны хөвгүүдийн 3 км зайн сонгомол төрөлд Булган аймгийн Т.Хос-Од,  11-12 насны охидын 2 км зайн сонгомол төрөлд Дархан-Уул аймгийн Э.Энхрийлэн нар тус тус аваргаллаа.

Түүнчлэн 13-14 насны хөвгүүдийн 5 км зайн сонгомол төрөлд Увс аймгийн Г.Мөнх-Очир, 13-14 насны охидын 3 км зайн сонгомол төрөлд Төв аймгийн А.Анхилуун,  15-16 насны хөвгүүдийн 10 км зайн сонгомол төрөлд Увс аймгийн Э.Мөрөн, 15-16 насны охидын 5 км зайн сонгомол төрөлд Төв аймгийн Б.Халиунаа нар тус тус тэргүүлээд байна.

Өсвөрийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Баруунтуруун суманд 24 жилийн дараа зохион байгуулж байгаа байна.

Тамирчин хүний тэсвэр тэвчээрийг шалгадаг цанын спортоор Увс аймгийн тамирчид 1960-аад оноос хойш тогтмол хичээллэж, томоохон амжилтуудыг гаргасаар ирсэн түүхтэй. Сүүлийн жилүүдэд Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Малчин, Хяргас, Цагаанхайрхан сумдын өсвөрийн тамирчид цанын спортоор тууштай хичээллэж байна.

Өсвөрийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээн өмнө нь Увс аймгийн Зүүнговь, Малчин суманд болж байсан. Увс аймгийн эдгээр суманд цанын тэмцээнийг зохион явуулахад цаг агаар, орчин нөхцөл нь бүрдсэн байдаг. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top