x

Монголын өсвөрийн усанд сэлэгчид олон улсын тэмцээнээс 71 медаль хүртлээ

Тайландын нийслэл Бангкок болсон “Asian open school invitational championships Bangkok” олон улсын өсвөрийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид 71 медаль хүртжээ.

Тодруулбал, “We aquatics” клубийн тамирчин 11 настай Б.Маргад хувийн амжилтаа ахиулаад зогсохгүй өөрийн оролцсон ганцаарчилсан төрлүүддээ нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл, багийн буухиа төрөлд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Тэгвэл Эрдэнэтийн “Хангарьд” клубийн тамирчид нэг алт, дөрвөн мөнгө, таван хүрэл, “Aquanex” клубээс нэг алт, гурван хүрэл, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Усан спорт сургалтын төвийн тамирчид хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл, “Бэлла Виста”-гийн хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл, “Говийн усчид” клубийнхэн долоон алт, таван мөнгө, 14 хүрэл, "Далайн хаадууд" клубийнхэн долоон мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

Энэхүү тэмцээнд 22 орны 1100 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас найман клубийн 69 тамирчин оролцжээ. Азийн орнуудын сургуулийн насны өсвөрийн усанд сэлэгчдэд олон улсын хэмжээнд өрсөлдөх туршлага олгох, спортын ур чадвар, хамтын урам зориг, соёлын солилцоо бий болгох зорилготой энэхүү тэмцээн нь мэлхий, өврөөр даллах, дельфин, өврөөр даллах буухиа, араар даллах, холимог багийн сэлэлтийн төрлөөр аваргуудаа тодруулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top