x

“Хасын Хүлэгүүд” баг хасагдах шатанд шалгарахын төлөө шийдвэрлэх тоглолтоо хийнэ

Азийн сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Зүүн Азийн супер лигийн 2025-2026 оны улиралд Монголоос “Хасын Хүлэгүүд” баг оролцож байгаа билээ.

Монголын лигийн есөн удаагийн аваргаар шалгарсан тус баг хэсгийн сүүлийн тоглолтоо энэ сарын 11-нд Улаанбаатар хотын “Мбанк арена”-д хийх гэж байна. Тэд талбайдаа Японы алдарт “Тоёота” корпорацын ивээн тэтгэдэг “Алварк Токио” багийг хүлээн авах юм. Хоёр баг улирлын анхны тоглолтоо Японы Токио хотод хийхэд “Хасын Хүлэгүүд” өрсөлдөгчөө талбай дээр нь 84:69-өөр буулган авч байлаа. Тэгвэл хэсгийн сүүлчийн тоглолтод дахин учраа таарч байна. Тус багийнханд талбайдаа хожигдвол тэмцээнээ өндөрлүүлнэ. Харин хожвол хасагдах шатанд шалгарч, Зүүн Азийн супер лигийн аяллаа үргэлжлүүлэх юм. “Хасын Хүлэгүүд” баг энэхүү чухал тоглолтод оролцохын тулд монголчуудад танил болсон Тайландын шигшээ багийн тоглогч Фредрих Лишийг багтаа элсүүлж, нэмэлт хүч болгон ашиглах нь ээ. Лиш өнөөдөр Монголд ирж байгаа бөгөөд маргаашаас багтайгаа нэгдсэн бэлтгэлд гарах ажээ.

“Хасын Хүлэгүүд”-ийн тоглож буй “С” хэсгийг “Алварк Токио” гурван хожилтойгоор тэргүүлж байна. Тэд нээлтийн тоглолтод “Хасын Хүлэгүүд”-д хожигдсоноос хойш гурав дараалан хожжээ. Тус баг маргааш “Нью Тайпэй Кингс”-тэй дахь тоглолтоо хийнэ. Хоёр багийн хожсон нь хэсгээсээ шалгарах болзлоо хангах юм. Тэгвэл “Хасын Хүлэгүүд” таван тоглолтынхоо сүүлийн хоёрт нь дараалан хожигдсоноор хүснэгтийн гуравдугаарт жагсаж байна. Хэсгийн сүүлчийн тоглолтдоо хожвол хэсгээсээ шалгарах юм.

Тус лигийн “А” хэсгээс Солонгосын “Сөүл Найтс, “В” хэсгээс Тайванийн “Таоюан Пайлотс” баг хасагдах шатанд өрсөлдөх болзлоо албан ёсоор хангаад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top