Ардын хувьсгалын 104 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж, Монгол Улсын Гарьд цол хүртсэн Нямдоржийн Өсөхбаяр сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул түүнд олгосон “Гарьд” цолыг хураах зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргажээ. Н.Өсөхбаярын цолыг хурааснаар түүнд унасан бөхчүүдийн цол, чимэг нэмэгдэнэ.
Н.Өсөхбаяр нь:
- Наймын даваанд- Дархан аварга Н.Батсуурийг
- Долоогийн даваанд- Улсын заан Б.Пүрэвсайханыг
- Зургаагийн даваанд- Улсын заан М.Лхагвагэрэлийг
- Тавын даваанд- Улсын гарьд Б.Гончигдамбыг
- Дөрвийн даваанд- Улсын харцага Г.Бадрахыг давсан юм.




