x

Өвлийн XXV олимп Италид хөшгөө нээнэ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон өвлийн XXV олимп хөшгөө нээхэд гурав хоногийн хугацаа үлдлээ.

Италийн Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 6-нд албан ёсоор нээлтээ хийж, 16 хоногийн дараа Кортина-д’Ампеццо хотод хөшгөө энэхүү олимп нь түүхэндээ хоёр хотод зэрэг зохион байгуулах анхны наадам гэдгээрээ онцлогтой. Өвлийн XXV олимптой холбоотой мэдээллийг цувралаар хүргэе.

Лого

Түүхэнд анх удаа олимпын наадмын логог цахимаар нээлттэй санал асуулгаар тодруулсан. Улмаар Футура (Futura) төсөл ялсан бөгөөд уг лого нь цасан дээр тасралтгүй шугамаар “26” гэж бичсэн дүрстэй.

Бамбар

Эссенциал (Essential) нэртэй олимпын бамбар нь тун минималист бөгөөд цэвэр ариун, инновацыг бэлгэджээ. Дахин сэргээгдэх эрчим хүчээр цэнэглэдэг, эко бамбар юм.

Уриа

Энэхүү наадам “Энэ бол таны уур амьсгал” (IT's Your Vibe) гэсэн уриатай.

Маскот

Мило, Тина нэртэй булга энэ удаагийн наадмыг маскот юм. Тэдний нэрс нь зохион байгуулагч хоёр хотын нэрийг богиносгосон хэлбэр аж. Кортинагийн хувьд Тина, Миланы хувьд Мило. Цагаан арьстай Тина урлаг, хөгжим, олимпын наадмын гоо үзэсгэлэнг илтгэнэ. Харин хүрэн арьстай Мило хөлгүй төрсөн ч сүүлээ ашиглан, цог золбоотой амьдарч байгаа нь паралимпын наадмыг төлөөлжээ. Энэ хоёр булгыг Таверна хотын хүүхдүүдийн зургаас сонгосон гэнэ.

Олимпын гал

Олимпын галыг 2025 оны арваннэгдүгээр сарын 26-нд Грекийн Олимп ууланд асааж, бамбарын буухиа эхэлсэн. Буухиа 2025 оны арванхоёрдугаар сарын 6-нд Ром хотод ирж, Италийн 110 муж, 60 хотоор аялан, эцэст нь Миланд бадамлана.

Олимпын медаль

Олимпын медаль нь тамирчны ялалт, ялалтын ард байдаг баг хамт олныг илэрхийлжээ. Өвлийн олимпын наадамд 245 алт, 245 мөнгө, 245 хүрэл медалийн эзэн тодорно. Медалийн голд олимп, паралимпын бэлгэ тэмдэг болон “Милан-Кортина 2026”-ийн логотой. Диаметр нь 80 мм, зузаан нь 10 мм. Медалийг Европын хэвлэл болон зоос үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Istituto Poligrafico e Zecca dello Stato” компани урлажээ. Ингэхдээ сэргээгдэх эрчим хүч ашиглаж, байгальд ээлтэй, хоргүй, дахин боловсруулах боломжтой хамгаалалтын бүрхүүлтэй хийсэн байна.

Төсөв

Өвлийн XXV наадмын нийт төсөв 1.7 тэрбум евро.

Спортын байгууламжууд

Миланы алдарт “Сан Сиро” цэнгэлдэх хүрээлэнд нээлт болох бөгөөд уг цогцолбор нь 77 мянган хүний багтаамжтай. Тэгвэл шайбтай хоккейн тэмцээн 14 мянган хүний суудалтай “Милано Санта Жулиа”, 12 мянган хүний багтаамжтай “Милано Ро” цэнгэлдэхэд болно. Уран гулгалт, тэшүүрийн тэмцээн нь “Милано” цэнгэлдэх болон талбайд болно. Шагнал гардуулах ёслолыг “Пиазза дель Дуомо”-д зохион байгуулах ажээ.

Харин биатлон, кёрлинг, уулын болон гүйлтийн цана, бобслей, чарга, сноуборд, фрийстайлын тэмцээн Кортина д'Ампеццо хотын найман цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборт болно.

Спортын төрлүүд

Олон улсын олимпын хорооноос Скимо буюу Ski mountaineering төрлийг анх удаа олимпын наадмын хөтөлбөрт багтаасан. Италийн олимпын наадмаар нийт 116 багц медалийн төлөө өрсөлдөх нь 2022 оны наадмаас долоогоор илүү байна. Өнгөрсөн олимптой харьцуулахад найман багц медалийг нэмжээ. Биатлон, бобслей, скелетон, кёрлинг, гүйлтийн тэшүүр, уран гулгалт, шорт-трек, уулын цана, цанын 2 төрөлт, гүйлтийн цана, трамплин харайлт, фрийстайл, сноуборд, чарга, цана-альпинизм, хоккей.

Тамирчид

Олимпын наадамд 92 улсын 2900 тамирчин оролцоно. Бенин, Гвинея-Бисау, АНЭУ гэсэн гурван орон өвлийн олимпод анх удаа өрсөлдөх аж. Дайны улмаас ОХУ, Беларусийн баг туг далбаа, сүлд дуулалгүй оролцох болно.

Монгол Улсаас “Милан Кортина 2026” Өвлийн Олимпын наадамд гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цанын төрөлд А.Ариунбат нар өрсөлдөхөөр Кортина д'Ампеццо хотод бэлтгэлээ базааж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top