Монголын үндэсний олимпын хорооны 70, "Хилчин" спорт хорооны 80 жилийн ойг тохиолдуулан "Милан Кортина-2026" өвлийн олимпын наадмыг угтсан цанын өртөөчилсөн аялал зохион байгуулагдаж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос эхэлсэн энэхүү цанын аялал 6 өдөр үргэлжлэн энэ сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод бариална.
Өвлийн спортыг сурталчлах зорилготой өртөөчилсөн аялалд Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн алба хаагч, дэд ахлагч Н.Мөнгөнцэцэг оролцож буй юм. Тэрээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Улаанбаатар хот хүртэл 427 км зайг цанаар туулах бөгөөд аяллын 2 дахь өдрийн байдлаар 123 км замыг ардаа орхиж, Дархан-Уул аймагт хүрээд байна.



