x

Сувилахуйн тусламж, үйлчилгээний жишиг түүх боловсруулж байна

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", эрүүл мэндийн салбарын бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, сувилагчийн мэргэжлийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилготой сувилахуйн тусламж, үйлчилгээний жишиг түүх боловсруулах ажлын хэсгийн хурал зохион байгуулагдлаа.

Тус ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/09 дүгээр "Ажлын хэсэг байгуулах тухай" тушаалаар байгуулж, сувилахуйн тусламж, үйлчилгээний түүх хөтлөлтийг олон улсын жишигт нийцүүлэх, баримтжуулалтын нэгдсэн загвар боловсруулах, хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Хурлаар сувилахуйн түүх хөтлөлтийн өнөөгийн байдал, эрх зүй, бодлого, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Олон улсын сувилагчдын зөвлөл (ICN)-ийн зөвлөмж, олон улсад өргөн хэрэглэгддэг NANDA-I, NIC, NOC ангиллуудын ашиглалтын туршлага, сайн жишгийг судлах, нутагшуулах асуудлыг хэлэлцэв.

Сувилахуйн жишиг түүх боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд лавлагаа шатлалын эмнэлгүүдийн арга зүйч, ахлах сувилагч нарыг идэвхтэй оролцуулах нь шатлал хоорондын уялдаа холбоог хангах, баримт бичиг бодитоор хэрэгжихэд эергээр нөлөөлнө гэдгийг ажлын хэсгийн гишүүд онцоллоо. Энэхүү бодлого нь боловсруулагдах баримт бичгийг практикт нийцүүлэх, цаашдын хэрэгжилтэд мэргэжлийн арга зүйг бодитой хангахад чухал ач холбогдолтой юм.

Ажлын хэсэг нь сувилахуйн тусламж, үйлчилгээний баримтжуулалтыг стандартчилах, нотолгоонд суурилсан, хэмжих боломжтой, чанарын үнэлгээ хийх нөхцөлийг бүрдүүлэх сувилахуйн жишиг түүхийг цахим болон цаасан хэлбэрээр боловсруулах чиглэлээр ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top