x

ЭМЯ хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлэв

Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны VIII дугаар хурал болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Тус хуралд Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт чухал байр суурь эзэлж, иргэдэд чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын хэмжээнд нийт эмнэлгийн орны 25.5 хувийг бүрдүүлэн ажиллаж байна. Цаашид хариуцлагад суурилсан урт хугацааны түншлэлийг хөгжүүлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг тасралтгүй сайжруулах чиглэлд ЭМЯ-аас тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, “Алсын хараа-2030”, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашдын стратегийн чиглэлийн талаар танилцуулж, хувийн хэвшлийн оролцоог улам бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

VIII дугаар хурлаар салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой хурал болсныг оролцогчид онцолсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top