x

Монгол Улс сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг зохион байгуулна

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Азийн салбар зөвлөлөөс 2029 онд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд урьдчилсаны шатны эхний тоглолтуудыг зохион байгуулах орнуудыг өчигдөр албан ёсоор зарлалаа.

Урьдчилсан шатны тэмцээний наймдугаар сарын 24-нээс эхлэх энэхүү тоглолтыг зохион байгуулах дөрвөн орны нэг нь Улаанбаатар хот юм. Тодруулбал, долоо хоног үргэлжлэх урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтыг Монгол Улс эх орондоо хүлээн авах бөгөөд манай шигшээ багаас гадна Тайланд, Вьетнам, Фижи арлын улсын баг энэ хэсэгт багтлаа. Тэгвэл “А” хэсгийн тоглолтыг АНЭУ-ын Дубайд, “В” хэсгийг Казахстаны Атырау, “С” хэсгийг Малайзын Серембан хотод зохион байгуулна. 2029 оны ААШТ-ий урьдчилсан эхний шатанд 17 улсын баг (Азиас 16, нэг Далайн орнуудаас 1) оролцох аж.

Урьдчилсан тэмцээнээс хэсгийн шилдэг гурван хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болно. Хоёрдугаар шатанд 12 баг зургаа зургаараа хоёр хэсэгт хуваагдах юм. Хоёрдугаар шатны тоглолтыг эх орондоо хүлээн авах орныг тухайн үед зарлахыг ФИБА-гаас мэдэгдэв. 2029 оны ААШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатны тэмцээн арваннэгдүгээр сарын 23-наас эхлэн найм хоног үргэлжилнэ. Улмаар хэсэг тус бүрээс шилдэг дөрвөн баг ААШТ-ий шалгаруулалтад оролцож, 2025 оны ААШТ-д оролцсон 16 багтай нэгдэх аж.

Ташрамд дурдахад, манай улсын хувьд 2022 оноос хойш сүүлийн жилийн турш ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг эх орондоо хүлээн авч байгаа юм.


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top